Python String форматжуулах арга

Python String форматжуулах нь текстийг хувьсагчтай хослуулан динамик байдлаар ажиллах боломжийг олгодог давуу талтай. String форматжуулах дараах хоёр түгээмэл арга байдаг.

  1. str.format() арга
  2. f-string арга

Жишээ 1: str.format() арга

str.format() арга нь дараах бүтэцтэй байна. “Some {} text {} “.format(variable1, variable2)

name = "Ану"
age = 25
formatted_string = "Миний нэр {}, би {} настай.".format(name, age)
print(formatted_string)

Үр дүн:

Миний нэр Ану, би 25 настай.

Жишээ 2: f-string арга

f-string арга нь дараах бүтэцтэй байна. f”Some {variable1} text {variable2}”

name = "Билгүүн"
age = 35
formatted_string = f"Миний нэр {name}, би {age} настай"
print(formatted_string)

Үр дүн:

Миний нэр Билгүүн, би 35 настай

Жишээ 3: Оронгийн нарийвчлал форматжуулах

Доорх жишээгээр f-string форматжуулалт ашиглан Пи тооны оронгийн нарийвчлалыг 2 болгож форматжуулахдаа {variable: .2f} байдлаар бичнэ.

pi = 3.14159
formatted_pi = f"Пи тоо хоёр оронгийн нарийвчлалтайгаар {pi:.2f}"
print(formatted_pi)

Үр дүн:

Пи тоо хоёр оронгийн нарийвчлалтайгаар 3.14

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Python нь код бичих хурд, ойлгомжтой байдлаараа алдартай. Гэхдээ мэргэжлийн хөгжүүлэгчид эдгээр богино, хэрэгцээтэй ‘hack’-уудыг ашиглан Python-г бүр илүү үр...
  • Python
  • 4 сар 2, 2025
Virtual Environment гэж юу вэ? Virtual Environment (виртуал орчин) нь Python дээр хөгжүүлэгдэх төслийн тусгайлан тохируулагдсан орчин юм. Энэ нь...
  • Python
    ,
    Software Engineering
  • 7 сар 19, 2024
Python-ы класс бол объект хандалтат программчлалын үндсэн нэгж юм. Класс нь объектуудын төлөв (Attribute) ба үйлдлүүдийг (Action) тодорхойлдог. Классыг тодорхойлохдоо...
  • Python
    ,
    Software Engineering
  • 7 сар 18, 2024