Virtual Environment гэж юу вэ?
Virtual Environment (виртуал орчин) нь Python дээр хөгжүүлэгдэх төслийн тусгайлан тохируулагдсан орчин юм. Энэ нь тухайн төслийн шаардлагад нийцсэн Python-ийн хувилбар болон сангуудыг тусад нь суулгаж, өөр өөр төслүүдийг хоорондын зөрчилдөөнөөс сэргийлдэг.
Windows дээр virtual environment үүсгэх
- Python болон
venvсуулгасан эсэхийг шалгах:
python --version
python -m venv --help- Virtual environment үүсгэх: Төслийнхөө үндсэн хавтас руу очиж, virtual environment үүсгэнэ:
python -m venv myenv- Virtual environment идэвхжүүлэх:
myenv\Scripts\activateLinux дээр virtual environment үүсгэх
- Python болон
venvсуулгасан эсэхийг шалгах:
python3 --version
python3 -m venv --help- Virtual environment үүсгэх: Төслийнхөө үндсэн хавтас руу очиж, virtual environment үүсгэнэ:
python3 -m venv myenv- Virtual environment идэвхжүүлэх:
source myenv/bin/activateVirtual environment дотор ажиллах
Virtual environment идэвхжүүлсний дараа та тус орчинд сангууд суулгах, устгах, шинэчлэх үйлдлийг хийх боломжтой. Жишээлбэл, pip ашиглан сан суулгах:
pip install numpyrequirements.txt файл ашиглан сан суулгах
requirements.txt файл нь Python төслийн шаардлагатай сангуудыг жагсаасан текст файл юм. Энэ файлыг ашиглан тухайн төслийн бүх шаардлагатай сангуудыг амархан суулгах боломжтой.
- Виртуал орчин үүсгэх болон идэвхжүүлэх:
Windows:
python -m venv myenv
myenv\Scripts\activateLinux:
python3 -m venv myenv
source myenv/bin/activaterequirements.txtфайлд сангуудыг тодорхойлох:
# requirements.txt файлыг үүсгэх
numpy==1.21.0
pandas==1.3.0
tensorflow==2.5.0
scikit-learn==0.24.2requirements.txtфайлд тодорхойлсон сангуудыг суулгах:
pip install -r requirements.txtVirtual environment-ийн давуу тал нь тусгайлан тохируулсан орчинтой тул аливаа төслийн шаардлагад нийцсэн сангуудыг зөвхөн тухайн орчинд суулгах боломжтой. Ингэснээр төслүүд хоорондоо зөрчилдөхгүй, хялбар удирдах боломжийг олгоно.