Generative AI: Анхан шат
Энэ сургалтын хүрээнд та Generative AI-ийн үндсэн ойлголтууд, хэрэглээ болон технологийн компаниудын хөгжүүлж буй загваруудын ялгаа, ёс зүйн ойлголтуудыг сурах болно. Сургалт нь Generative AI-ийн үндэс, Foundation Model ба Large Language Models (LLM), Generative AI-н архитектур болон загварууд, Generative AI ашигласан аппликейшнүүд , Generative AI-н ёс зүй зэрэг сэдвүүдийг хамрах бөгөөд та эдгээрийг амжилттай судалснаар Generative AI-ийн талаар системтэй мэдлэг, практик ур чадварыг эзэмших боломжтой.
Энэ сургалтын хүрээнд та Generative AI-ийн үндсэн ойлголтууд, түүнийг хэрхэн ажил амьдралдаа ашиглаж цагаа хэмнэх, шинэ арга аргачлал, технологиудыг сурах болно. Үүнээс гадна сүүлийн үеийн AI загварууд, Generative AI системээс хэрхэн зөв, оновчтой хариулт гаргаж авах арга зүй болон ёс зүйн ойлголтуудыг эзэмших болно. Мөн хамгийн сүүлийн үеийн чухал хэрэгтэй Generative AI хэрэгслүүдийг сурч, илүү үр дүнтэй сурч хөгжих боломжоо нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Юу сурах вэ?
- Generative AI-ийн үндэс
- Foundation Model ба Large Language Models (LLM)
- Prompt Engineering
- Generative AI аппликейшнүүд (ChatGPT, Copilot гэх мэт)
- Generative AI-н ёс зүй
Хэнд зориулсан бэ?
- Generative AI-н талаар системтэй мэдлэг эзэмшиж, өдөр тутмын ажилдаа ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх бодит ур чадвар эзэмшихийг хүссэн хүн бүхэн

Сургалтын хөтөлбөр
- GENERATIVE AI ҮНДЭС
- FOUNDATION MODEL БА LARGE LANGUAGE MODEL (LLM)
- PROMPT БА PROMPT ENGINEERING
- GENERATIVE AI АППЛИКЕЙШНҮҮД
- GENERATIVE AI-Н ЁС ЗҮЙН ЗАРЧИМ
- СОРИЛ
- ТӨГСГӨЛ
Багцаар нь үзэх
Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.
Хүүхдийн багц
Хүүхдийн хөгжилд зориулсан бүтээлч сэтгэлгээ, дата, технологи, AI хиймэл оюун ухааны онлайн сургалтын багц.
Премиум багц
Excel, BI, дата анализ, өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалт, хувь хүний хөгжлийн цогц сургалтуудыг багтаасан ПРЕМИУМ багцыг танд санал болгож байна. Багцын давуу талууд:…



