Data Analyst Bootcamp

Data Analyst Bootcamp – Бодит ур чадвар эзэмших хөтөлбөр

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшиж, Дата Аналист мэргэжлийн карьераа эхлүүлээрэй!


Юу сурах вэ?

Data Analyst Bootcamp нь танд бодит өгөгдөл дээр ажиллах, Дата аналист ажлын байранд ашигллагддаг гол аргачлал, технологиудыг сурах бодит ур чадваруудыг эзэмшүүлэх 100% онлайн Bootcamp юм.

Та дараах гол ур чадваруудыг эзэмшинэ:

  • Excel: Өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, томъёо, функц ашиглах,Pivot Table, төрөл бүрийн графикууд байгуулах
  • Power BI: Бизнес аналитик, дашбоард хөгжүүлэлт, DAX, өгөгдлийн загварчлал
  • Tableau: Төрөл бүрийн тооцоолол, дүрслэл график, интерактив тайлан боловсруулах
  • SQL: Өгөгдлийн сангийн Query бичих, query ашиглан төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх
  • Python: Өгөгдөл боловсруулах (Pandas, NumPy), өгөгдөл дүрслэх (Matplotlib, Seaborn), шинжилгээ хийх
  • Машин сургалт: Машин сургалтын суурь ойлголт, алгоритмуудыг ашиглаж сурах
  • Capstone төсөл: Та Bootcamp-ийн төгсгөлд бодит кейс дээр суурилсан 4 томоохон даалгавар гүйцэтгэж, Дата Аналистын практик ур чадвар эзэмших болно.

Эзэмших бусад ур чадварууд:

  • Логиктой сэтгэх
  • Асуудал шийдвэрлэх
  • Карьер төлөвлөлт 

Bootcamp-ын онцлох давуу талууд

  • 100% онлайн – Data School вебсайт болон гар утасны апп ашиглан өөрийн байгаа газраасаа суралцах боломжтой.
  • Практикт суурилсан – Онол 20%, Практик 80% зарчмаар бодит өгөгдөл дээр ажиллан, асуудал шийдвэрлэнгээ сурах болно.
  • Ажлын бодит кейсүүд – Компанийн бизнес анализ хийх жишээ өгөгдлүүдтэй ажиллана.
  • Capstone төсөл – Bootcamp-ийн төгсгөлд Portfolio-доо оруулах бодит дата аналитик төслүүдийг амжилттай гүйцэтгэнэ.
  • 1 жилийн турш хязгааргүй хандах эрх – Өөрийн хурдаар суралцах боломжтой.

Хэнд зориулсан бэ?

  • Мэргэжилтнүүд: Бизнес, Хүний нөөц, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Эдийн засаг болон бусад мэргэжлээс ДАТА АНАЛИСТ болохоор зорьж буй мэргэжилтнүүд
  • Анхлан суралцагчид: Анхан шатны мэдлэггүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч сурах чин хүсэлтэй хүмүүс
  • Оюутнууд: Оюутан сурагчид, шинэ төгсөгчид.

Багцын эрх

  • Сургалтуудыг 1 жилийн турш хязгааргүй үзэх эрх
  • Даалгаврууд, файл, код, материалуудыг татаж авах боломж
  • Capstone төслийг гүйцэтгэснээр ажлын бодит туршлага эзэмших боломж

Bootcamp-д хамаарах сургалтууд

Бүх сургалтууд эрх нээгдсэнээс хойш 1 жилийн турш нээлттэй байх ба та бүх агуулгыг 5-6 сарын дотор багтаан амжилттай дуусгаж, бодит ур чадварууд эзэмших боломжтой.

I. Суурь ур чадвар хөгжүүлэх: (1-2 сар)

  • Сургалт 1 – Дата аналитикс үндэс
  • Сургалт 2 – Excel: Анхан шат
  • Сургалт 3 – Бизнес Excel 1.0 дунд шат
  • Сургалт 4 – Excel дата анализ

II. Дашбоард хөгжүүлэлт ба Дата Анализ: (3-4 сар)

  • Сургалт 5 – Power BI Дашбоард
  • Сургалт 6 – Tableau Дашбоард
  • Сургалт 7 – Tableau Дата Анализ

III. Кодчилол, өгөгдлийн сан: (5-6 сар)

  • Сургалт 8 – SQL дата анализ
  • Сургалт 9 – Data Science Python
  • Сургалт 10 – Machine Learning Kaggle

IV. Төслийн ажил: Сурсан зүйлээ бататгах (Ажлын байранд ашиглах, ажилд өргөдөл гаргах)

  • Data Analyst Capstone Project

Сертификат:

  • Сургалт тус бүрийг үзэж дуусгаад Сертификат авах боломжтой.
  • Capstone төслийг амжилттай хийсэн суралцагчдад Data Analytics Professional сертификат олгоно.
  • Яг одоо бүртгүүлээд ДАТА АНАЛИСТ карьераа эхлүүлээрэй!


Хамрагдах заавар:

  • “ТӨЛБӨР ТӨЛӨХ” товч дээр дарж QPAY-р захиалга үүсгэнэ. Үүссэн QR кодыг банкны апп-аар уншуулан төлбөрөө төлж баталгаажуулна.
  • Төлбөр амжилттай төлсний дараа ПРОФАЙЛ цэс рүү орж нээгдсэн сургалтуудаа үзэж эхэлнэ. Хичээл үзэх заавар.

Дата аналист гэж хэн бэ?

  • Дата аналист (Data Analyst) нь байгууллагын өгөгдлийг цуглуулах, цэвэрлэх, боловсруулах, шинжлэх замаар бизнесийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл, дүгнэлт (insight) гаргадаг мэргэжилтэн юм.
  • Дата аналистууд Excel, SQL, Power BI, Tableau, Python зэрэг хэрэгслүүдийг ашиглан KPI болон бизнесийн гүйцэтгэлийг хэмжих, Дашбоард болон тайлан боловсруулах, өгөгдлөөс тухайн байгууллагад хэрэгтэй боломжийг илрүүлэх ажлыг хийдэг.

Яагаад Data Analyst чиглэлээр ажиллах нь танд олон боломжийг бий болгох вэ?

  • 📈 Өндөр эрэлттэй
    Data болон хиймэл оюун ухаантай холбоотой мэргэжлүүдийн эрэлт эрчимтэй өсөж байна. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн байгууллагын тооцоогоор Data Analyst/Data Scientist-ийн ажлын байр 2025–2035 онд 35% өсөх төлөвтэй бөгөөд жил бүр дунджаар 24,800 ажлын байр нээгдэхээр байна.
  • 💰 Өрсөлдөхүйц цалинтай
    2026 оны Glassdoor мэдээллээр Улаанбаатар дахь Data Analyst-ийн нийт цалингийн медиан ойролцоогоор ₮3.5 сая/сар, нийт цалингийн интервал туршлагаас хамааран ₮3.4–4.4 сая/сар байна.
  • 🌎 Олон салбарт ажиллах боломжтой
    Банк, санхүү, харилцаа холбоо, худалдаа, уул уурхай, үйлдвэрлэл, технологи, маркетинг, логистик, төрийн байгууллага гээд өгөгдөл ашигладаг бараг бүх салбарт Data Analyst шаардлагатай.
  • 🧠 Сонирхолтой, асуудал шийдвэрлэх ажил
    Data/BI чиглэлийн ажил нь аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, шинэ зүйл сурах, бодит бизнесийн шийдвэрт нөлөөлөх боломжийг хослуулдаг. 
  • 🚀 Карьерын өргөн боломжтой
    Data Analyst-аас Senior Data Analyst → BI Analyst → Analytics Manager → Data Scientist → Data Engineer → Analytics Lead зэрэг олон чиглэлээр мэргэшин хөгжих боломжтой.

Өгөгдлийг зөвхөн харах биш, өгөгдлөөс бизнесийн үнэ цэнэ бүтээдэг мэргэжилтэн бол Data Analyst юм. Та өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшиж, Дата Аналист мэргэжлийн карьераа яг одоо эхлүүлээрэй!

Data School Team ❤️

 

ДэлгэрэнгүйХураангуй

Багцад хамаарах сургалтууд

  • course thumbnail

    Дата аналитикс үндэс

    Орчин үеийн бизнес, байгууллагууд өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг илүүтэй хэрэгжүүлэх болсноор өгөгдлийг ойлгодог, дата аналитикийн аргуудыг ашиглаж, үр дүн гаргаж чаддаг ур чадвартай мэргэжилтнүүд...

    119,000₮
    Анхан шат
    36 Хичээл
  • course thumbnail

    Excel: Анхан шат

    Excel программыг эхнээс нь цэгцтэй ойлгон сурахыг хүсч байна уу? Excel дээр үр бүтээлтэй, сайн ажиллаж сурах нь хүн бүрийн хувьд хамгийн хэрэгтэй ур...

    49,000₮
    Анхан шат
    29 Хичээл
  • course thumbnail

    Бизнес Excel 1.0 Дунд шат

    Microsoft Excel дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэдвүүдийг нэгтгэн боловсруулсан "BUSINESS EXCEL 1.0" сургалт. Өдөр бүр Excel дээр ажиллаж, томъёо тооцоолол хийх, тайлан мэдээлэл боловсруулах,...

    135,000₮
    Дунд шат
    54 Хичээл
  • course thumbnail

    Excel Дата Анализ

    Энэ сургалт нь Excel ашиглан дата анализ хийх цогц ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, хүснэгт, график ашиглан өгөгдлийг ойлгомжтой дүрслэхээс эхлээд...

    80,000₮
    Ахисан шат
    42 Хичээл
  • course thumbnail

    Power BI Дашбоард

    Power BI нь олон төрлийн өгөгдлийг нэгтгэн цогц байдлаар анализ хийх, интерактив ДАШБОАРД байгуулах зориулалттай хүчирхэг хэрэгсэл билээ. Хэрвээ танд мэргэжлийн түвшинд Дашбоард бэлтгэх,...

    149,000₮
    Анхан шат
    48 Хичээл
  • course thumbnail

    Tableau Дашбоард

    Өгөгдлийн төрөл, хэмжээнээc үл хамааран бүх төрлийн мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжтой Tableau программын анхан шатнаас дунд түвшин хүртэлх хичээлүүдийг бэлтгэн танд...

    149,000₮
    Дунд шат
    54 Хичээл
  • course thumbnail

    Tableau Дата Анализ

    Дата анализын аргуудыг Tableau программ ашиглан хэрэгжүүлэх сургалт. Мөн Tableau calculation ашиглан өгөгдөл бэлдэх, боловсруулах, томъёо тооцоолол хийж сурах, аналитик хэрэгслүүдийг ашиглаж шийдвэр гаргалтанд...

    119,000₮
    Ахисан шат
    25 Хичээл
  • course thumbnail

    SQL Дата Анализ

    SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг удирдах, боловсруулах стандарт программчлалын хэл бөгөөд өгөгдлийн сангийн админууд, дата инженерүүд, хөгжүүлэгчид, дата аналистууд гэх зэрэг технологийн...

    119,000₮
    Анхан шат
    43 Хичээл
  • course thumbnail

    Data Science Python

    Python хэл бол “Веб хөгжүүлэлт", “Хиймэл оюун ухаан”, ”Дата сайнс” зэрэгт түгээмэл ашиглагдаж байгаа програмчлалын хэл билээ. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, Хиймэл оюун ухааны...

    135,000₮
    Дунд шат
    42 Хичээл
  • course thumbnail

    Machine Learning Kaggle

    Энэхүү сургалтын хүрээнд Kaggle платформ дээр бодит дата дээр ажиллах бөгөөд Python дээр дата цэвэрлэх, боловсруулах, анализ хийх, машин сургалтын загвар сургах гэх мэт...

    69,000₮
    Дунд шат
    29 Хичээл
  • course thumbnail

    Data Analyst Capstone Project

    Энэхүү Data Analyst Capstone Project нь дата аналитикийн бодит кейс дээр ажиллах замаар практик ур чадвар хөгжүүлэх зорилготой. Суралцагчид бодит өгөгдөл дээр анализ хийж,...

    99,000₮
    Ахисан шат
    4 Хичээл
error:
Back to top