НүүрPythonPython өгөгдлийн төрлүүд

Python өгөгдлийн төрлүүд

Python – ий үндсэн хэд хэдэн өгөгдлийн төрлүүд байдаг бөгөөд эдгээр нь Python программчлалын суурь болж өгнө. Дараах түгээмэл хэрэглэгддэг өгөгдлийн төрлүүд байна.

1. Numeric Types:

  • int: Integer буюу Бүхэл тоон утгууд, Жишээ нь: 5, -12, 1000.
  • float: Floating-point numbers буюу бутархай тоон утга, Жишээ нь: 3.14, -0.001, 2.0.
# Integer
x = 5

# Float
y = 3.14

2. Boolean Type:

  • bool: True эсвэл False утга.
is_valid = True
is_invalid = False

3. Sequence Types:

  • str: Strings өгөгдөл. Жишээ нь: “hello”, ‘Python’, “123”.
  • list: Эрэмбэлэгдсэн, өөрчлөх боломжтой өгөгдөл. Листийг дөрвөлжин хаалтанд бичнэ. Жишээ нь: [1, 2, 3], [‘apple’, ‘banana’, ‘cherry’].
  • tuple: Эрэмбэлэгдсэн, өөрчлөх боломжгүй өгөгдөл. Бөөрөнхий хаалтанд бичнэ. Жишээ нь: (1, 2, 3), (‘a’, ‘b’, ‘c’).
# String
message = "Hello, World!"

# List
numbers = [1, 2, 3, 4, 5]

# Tuple
coordinates = (10, 20)

4. Mapping Type:

  • dict: Dictionary буюу Эрэмбэгүй key-value хослол бүхий өгөгдөл. Жишээ нь: {‘name’: ‘Alice’, ‘age’: 30}, {1: ‘one’, 2: ‘two’}.
# Dictionary
person = {'name': 'Alice', 'age': 30, 'city': 'New York'}

5. Set Types:

  • set: Эрэмбэгүй давхардаагүй өгөгдлийн төрөл. Жишээ нь: {1, 2, 3}, {‘apple’, ‘banana’, ‘cherry’}.
  • frozenset: Элементийг нь өөрчлөх боломжгүй сэт. Жишээ нь: frozenset({1, 2, 3}).
# Set
unique_numbers = {1, 2, 3, 4, 5}

# Frozenset
immutable_set = frozenset({1, 2, 3})

6. None Type:

  • None: Утгагүй эсвэл хоосон утгыг илэрхийлнэ.
no_value = None

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Python Pandas сан ашиглан өгөгдсөн датафрэйм-н баганын нэрийг өөрчлөх зааврыг хүргэж байна. Дараах rename() функц ашиглан дараах байдлаар өөрчилнө. Жишээ:...
"Data Analyst болон Data Scientist - ууд нийт ажлынхаа 60 орчим хувийг датагаа цэвэрлэх, хувиргах болон боловсруулах ажилд зарцуулдаг"
Python String форматжуулах нь текстийг хувьсагчтай хослуулан динамик байдлаар ажиллах боломжийг олгодог давуу талтай. String форматжуулах дараах хоёр түгээмэл арга...