Data Science Python

Python хэл бол “Веб хөгжүүлэлт", “Хиймэл оюун ухаан”, ”Дата сайнс” зэрэгт түгээмэл ашиглагдаж байгаа програмчлалын хэл билээ. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, Хиймэл оюун ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа учраас цаашдаа ч хэрэглээ нь хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ та Дата Аналист, Дата Сайнтист-аар ажиллахаар эсвэл сурахаар төлөвлөж буй бол таны зайлшгүй эзэмших шаардлагатай програмчлалын хэл бол Python юм.

Python нь сурахад хялбар, маш олон хэрэглээтэй сангууд агуулдаг тул бизнес, эдийн засаг, санхүү, эрүүл мэнд зэрэг өгөгдөлд дүн шинжилгээ, тооцоолол хийдэг бусад салбаруудад мөн өргөн ашиглагддаг. Энэхүү сургалтаар та Python дээр бодит өгөгдөл ашиглан боловсруулалт хийх, өгөгдлийг шинжлэх, график байгуулах, нэгтгэн дүгнэх практик ур чадварыг эзэмших болно.

Юу сурах вэ?

  • Дата анализад зориулан орчин бэлдэх, өгөгдлийн төрлүүд, өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, нэгтгэх, график байгуулах, статистик шинжилгээ хийх гэх мэт дата анализын бүхий л процессийг бодит өгөгдөл ашиглан хийж сурна.
  • Python-ы  Data Science-д хэрэглэгддэг сангуудыг ашиглаж сурна.
  • Өгөгдөл бэлдэх, боловсруулалт хийх практик ур чадварыг эзэмшинэ.
  • Статистикийн шинжилгээнүүдийг Python дээр хийж сурна.

Хэнд зориулсан бэ?

  • Python дээр бодит өгөгдөл ашиглан боловсруулалт, анализ хийж сурахыг хүссэн хүмүүс
  • Дата аналист, Дата сайнтист чиглэлээр мэргэших, ажиллахыг хүссэн хүмүүс
  • Судлаачид, оюутнууд

Сургалтын хөтөлбөр

  • Дунд шат
  • 42 хичээл
  • 1 Сорил
User Avatar

Data School

Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.

Багцаар нь үзэх

Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.

error:
Back to top