ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. “Дата Аналитикс” ХХК – ны Data School сайт нь онлайн сургалтын албан ёсны цахим хуудас бөгөөд шинэ зууны мэргэжилтнүүдийг дата дээр ажиллах ур чадвараа дээшлүүлж, энэ чиглэлээр мэргэшихэд туслах, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой цахим сургалтын талбар юм.

2. “Дата Аналитикс” ХХК нь үйлчилгээний нөхцлийг шинэчилэх, өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл нь олон нийтэд нээлттэй байна.

3. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн нь энэ баримт бичгийг уншиж танилцсанд тооцогдоно.

4. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, Data School платформод бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

ХОЁР. ВЭБ САЙТЫН АЖИЛЛАГАА

1. Data School сайтын тэмдэгтүүд нь “Дата Аналитикс” ХХК өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулах, зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

2. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтанд ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.

3. Вэб сайтын тусламжийн ажилтан ажлын өдөр 09:00-17:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал хүсэлтийг Data School Facebook page хуудсаар хүлээн авна.

4. Сургалтын үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна.

5. Системийн шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар сургалтын цахим хуудас сурагчдад мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.

6. Суралцагчдын хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.

ГУРАВ. СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1. Сургалтын онлайн платформын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй.

2. Сургалтын платформд ямар нэгэн доголдол илэрсэн тохиолдолд яаралтай засан сайжруулах үүрэгтэй.

3. Иргэний хуулийн заалтын дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас байгууллагын нэр хүнд, оюуны өмчид учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй.

4. Суралцагч хувийн зохион байгуулалт, ар гэрийн асуудлаас шалтгаалан сургалтаа хүчинтэй хугацаанд бүрэн үзэж дуусгаагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь дахин сунгах үүрэг хүлээхгүй.

5. Суралцагчдын мэдээллийг нууцлах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

ДӨРӨВ. СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

1. Суралцагч нь хичээл судлан үзэхэд шаардлагатай хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.

2. Сургалтыг худалдаж авахаас өмнө сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрүүдтэй танилцан мэдээлэл авсан байх үүрэгтэй.

3. Суралцагч нь сургалтын идэвхитэй хугацаанд хичээлээ бүрэн үзэж дуусгаснаар системээс сургалт дүүргэснийг гэрчилэх “Сертификат” авах эрхтэй. Суралцагчаас шалтгаалан хугацаандаа хичээлээ үзэж дуусаагүйн улмаас сертификат авч чадаагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

4. Онлайн видео хичээлийг бусдад тараах, хуулбарлахгүй байх үүрэгтэй.  Сургалтуудын гарын авлага,  өгөгдлүүдийг бүтнээр болон хэсэгчлэн хувилах, нийтлэх, хайлтын системд байршуулах, цахим орчинд тараах, дахин боловсруулах зэрэг аливаа төрлөөр олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно. Мөн сургалт дээр ашиглагдсан материалуудыг аливаа зорилгоор ашиглах тохиолдолд Data School-г эх сурвалж хэсэгт заавал дурдах. Эдгээр материалуудийн зохиогчийн эрхийг хуулийн дагуу хамгаалсан болно.

5. “Дата Аналитикс” ХХК-ийн нэр хүндийг ямагт дээдлэн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах, хуулиар хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.

6. Суралцагч шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

7. Суралцагч нь сургалттай холбоотой санал хүсэлтээ илгээх эрхтэй.

8. Суралцагч нь сургалттай холбоотой асуулт асуун, зөвлөгөө авах эрхтэй.

ТАВ. СУРАЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ

1. Вэбсайтад бүртгүүлэгчид бүртгүүлэх хэсгээр хувийн мэдээллээ оруулан, үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрснөөр суралцагч бүртгэлтэй болно.

2. Вэбсайтад бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.

3. Тухайн суралцагсдын мэдээлэл бодит үнэн байдалд суралцагсад өөрсдөө бүрэн хариуцлага хүлээх болно.

4. Суралцагч нь нэг цахим и-мэйл хаягаар бүртгэлтэй болно. Ашиглагдсан хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдах боломжгүй.

ЗУРГАА. СУРГАЛТ ХУДАЛДАН АВАХ БОЛОН ЦУЦЛАХ

1. Суралцагч дараах дарааллын дагуу сургалт худалдан авна.

• Суралцагч Data School вэб сайтад 5-р зүйлийн дагуу бүртгэлтэй болно.

• Сонирхсон сургалт руу орон худалдаж авах товч дээр дармагц дансаар шилжүүлэх эсвэл QPay төлбөрийн сувгийг ашиглан төлбөрөө төлөх хэсгийг сонгосноор танд төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

• Төлбөр төлсний дараа сургалтын эрхийг нээж өгснөөр хичээлээ үзэх эрхтэй болно.

• Дан сургалт нь 6 сарын хугацаанд, Премиум багц нь 6 болон 12 сарын хугацаанд хүчинтэй байна.

• Тухайн сургалт дээр эрхээ нээлгэсний дараа өөр сургалтаар солих, өөрчлөх боломжгүй.

2. Суралтын хугацаанд, дараах тохиолдолд суралцагчийн эрхийг цуцлах эрхтэй.

• Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд суралцагчийн бүртгэлийг цуцлах болно.

• Суралцагч сургалтын видео хичээл, сургалтын агуулга, материалыг зөвшөөрөлгүй бусдад түгээх, цааш нь тараасан тохиолдолд хуулийн хариуцлага тооцно.

ДОЛОО. ТӨЛБӨР ТООЦОО

1. Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.

2. Сургалтын төлбөр нь төгрөгийн ханш болон инфляци, эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.

3. Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.

• Сургалтын эрх нээлгэхээс өмнө төлбөрөө авах бол нийт төлбөрийг 100% буцаан олгоно.

• Сургалтын эрх нээлгэсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.

• Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл харьяа дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.