Python Virtual Environment үүсгэх

Virtual Environment гэж юу вэ?

Virtual Environment (виртуал орчин) нь Python дээр хөгжүүлэгдэх төслийн тусгайлан тохируулагдсан орчин юм. Энэ нь тухайн төслийн шаардлагад нийцсэн Python-ийн хувилбар болон сангуудыг тусад нь суулгаж, өөр өөр төслүүдийг хоорондын зөрчилдөөнөөс сэргийлдэг.

Windows дээр virtual environment үүсгэх

  1. Python болон venv суулгасан эсэхийг шалгах:
   python --version
   python -m venv --help
  1. Virtual environment үүсгэх: Төслийнхөө үндсэн хавтас руу очиж, virtual environment үүсгэнэ:
   python -m venv myenv
  1. Virtual environment идэвхжүүлэх:
   myenv\Scripts\activate

Linux дээр virtual environment үүсгэх

  1. Python болон venv суулгасан эсэхийг шалгах:
   python3 --version
   python3 -m venv --help
  1. Virtual environment үүсгэх: Төслийнхөө үндсэн хавтас руу очиж, virtual environment үүсгэнэ:
   python3 -m venv myenv
  1. Virtual environment идэвхжүүлэх:
   source myenv/bin/activate

Virtual environment дотор ажиллах

Virtual environment идэвхжүүлсний дараа та тус орчинд сангууд суулгах, устгах, шинэчлэх үйлдлийг хийх боломжтой. Жишээлбэл, pip ашиглан сан суулгах:

pip install numpy

requirements.txt файл ашиглан сан суулгах

requirements.txt файл нь Python төслийн шаардлагатай сангуудыг жагсаасан текст файл юм. Энэ файлыг ашиглан тухайн төслийн бүх шаардлагатай сангуудыг амархан суулгах боломжтой.

  1. Виртуал орчин үүсгэх болон идэвхжүүлэх:

Windows:

   python -m venv myenv
   myenv\Scripts\activate

Linux:

   python3 -m venv myenv
   source myenv/bin/activate

  1. requirements.txt файлд сангуудыг тодорхойлох:
   # requirements.txt файлыг үүсгэх
   numpy==1.21.0
   pandas==1.3.0
   tensorflow==2.5.0
   scikit-learn==0.24.2

  1. requirements.txt файлд тодорхойлсон сангуудыг суулгах:
   pip install -r requirements.txt

Virtual environment-ийн давуу тал нь тусгайлан тохируулсан орчинтой тул аливаа төслийн шаардлагад нийцсэн сангуудыг зөвхөн тухайн орчинд суулгах боломжтой. Ингэснээр төслүүд хоорондоо зөрчилдөхгүй, хялбар удирдах боломжийг олгоно.

Холбоотой нийтлэлүүд

Python нь код бичих хурд, ойлгомжтой байдлаараа алдартай. Гэхдээ мэргэжлийн хөгжүүлэгчид эдгээр богино, хэрэгцээтэй ‘hack’-уудыг ашиглан Python-г бүр илүү үр...
  • Python
  • 4 сар 2, 2025
Apple-ийн M1, M2, M3 чипүүд нь Neural Engine болон Metal API-г ашиглан гүн сургалтын загваруудыг үр ашигтайгаар сургах боломжийг олгодог....
  • AI
    ,
    Software Engineering
  • 3 сар 7, 2025
AWS-ийн дэд бүтэц, гол үйлчилгээ, тэдгээрийн хэрэглээ, мөн AWS-ийн үүлэн шийдлүүд яагаад өргөтгөх чадвар сайтай, аюулгүй, шинэлэг байдаг тухай танилцуулъя....
  • Software Engineering
  • 1 сар 10, 2025