Back to posts

Python String форматжуулах арга

Python String форматжуулах нь текстийг хувьсагчтай хослуулан динамик байдлаар ажиллах боломжийг олгодог давуу талтай. String форматжуулах дараах хоёр түгээмэл арга байдаг.

  1. str.format() арга
  2. f-string арга

Жишээ 1: str.format() арга

str.format() арга нь дараах бүтэцтэй байна. “Some {} text {} “.format(variable1, variable2)

name = "Ану"
age = 25
formatted_string = "Миний нэр {}, би {} настай.".format(name, age)
print(formatted_string)

Үр дүн:

Миний нэр Ану, би 25 настай.

Жишээ 2: f-string арга

f-string арга нь дараах бүтэцтэй байна. f”Some {variable1} text {variable2}”

name = "Билгүүн"
age = 35
formatted_string = f"Миний нэр {name}, би {age} настай"
print(formatted_string)

Үр дүн:

Миний нэр Билгүүн, би 35 настай

Жишээ 3: Оронгийн нарийвчлал форматжуулах

Доорх жишээгээр f-string форматжуулалт ашиглан Пи тооны оронгийн нарийвчлалыг 2 болгож форматжуулахдаа {variable: .2f} байдлаар бичнэ.

pi = 3.14159
formatted_pi = f"Пи тоо хоёр оронгийн нарийвчлалтайгаар {pi:.2f}"
print(formatted_pi)

Үр дүн:

Пи тоо хоёр оронгийн нарийвчлалтайгаар 3.14
error:
Back to top