НүүрБүх контентЦахим номДата Анализ SPSS (Цахим ном)

Дата Анализ SPSS (Цахим ном)

Үнэ
45,000₮

Номын тухай

Энэхүү номонд судалгааны арга зүйг том зургаар нь ойлгож, асуулгын хуудас боловсруулах, өгөгдлөө зөв цуглуулах арга зүй, өгөгдөл шивэх, боловсруулах, шинжилгээ хийх, үр дүнгээ тайлбарлах гэх мэт судалгааны бүх үе шаттай холбоотой сэдвүүдийг хамруулан бэлтгэсэн. Судалгааны бэлтгэл үе шат, Өгөгдөл бэлдэх үе шат, Өгөгдөлд шинжилгээ хийх үе шат, Судалгааны үр дүнг тайлагнах гэсэн үндсэн 4 бүлэгт хуваагдана. Судалгааны бэлтгэл үе шат хэсэгт судалгааны арга зүйн суурь ойлголтууд, судалгааны ажил хийх дарааллыг; Өгөгдөл бэлдэх үе шатанд SPSS программын суурь ойлголтууд, асуулгын хуудас болон өгөгдлөө шивж оруулах, боловсруулалт хийх; Өгөгдөлд шинжилгээ хийх үе шат хэсэгт дискрептив болон нарийвчилсан өгөгдлийн шинжилгээ болох Reliability analysis, Таамаглал шалгах P-value арга, T-test, Correlation Analysis, Regression Analysis, Moderation & Mediation Analysis, Logistic Regression, Factor Analysis, K-Means Cluster Analysis зэрэг аргууд болон гарч ирсэн үр дүнг хэрхэн тайлбарлах; Судалгааны тайлан хэсэгт академик судалгааны тайлангийн бүтэц, агуулга, жишээ судалгааны ажилтай тус тус танилцах болно. Академик судалгаа хийж буй бакалавр, магистр, докторын шатны оюутнууд, багш нар болон ажлын байранд судалгаа шинжилгээ хийх, өгөгдөл дээр анализ хийн шийдвэр гаргалтандаа ашиглах хэрэгцээ шаардлага гардаг хүмүүст зориулсан.

Юу сурах вэ?

  • График, хүснэгтүүд байгуулах
  • Дискрептив анализ
  • Reliability analysis, Cronbach’s Alpha
  • Таамаглал шалгах P-value арга
  • One Sample, Paired Sample, Independent Sample t-test
  • K-Means кластерийн шинжилгээ
  • Вариацын шинжилгээ ANOVA
  • Корреляцийн шинжилгээ
  • Регрессийн шинжилгээ
  • Факторын шинжилгээ
  • Логистик регрессийн шинжилгээ

Хэнд зориулсан бэ?

  • Бакалавр, магистрийн дипломын ажил бичиж буй оюутнууд
  • Ажлын байранд судалгаа шинжилгээ хийх, SPSS дээр ажиллаж сурахыг хүссэн хүн бүхэн.

Өгөгдөл

  • Номон дээр ашиглагдаж буй судалгааны өгөгдлүүдийг өөрийн компьютер дээрээ татаж аваад дагаж хийх боломжтой.

Номын үзүүлэлт

  • Хуудасны тоо: 223
  • Анх хэвлэгдсэн огноо: 2023 оны 5 сар
error:
Back to top

Номын бүлгүүд

Агуулга

  • 26 бүлэг
  • 0 Сорил