НүүрExcelТомъёо бичихэд $ хэрхэн ашиглах вэ?

Томъёо бичихэд $ хэрхэн ашиглах вэ?

Томъёо бичихэд $ ашиглан тухайн нүд эсвэл мужийг хөдөлгөөнгүй болгоно. Ингэснээрээ нэг бичсэн томъёогоо олон дахин бичихгүй байх, цаг хугацаа хэмнэх давуу талтай байдаг.

ЖИШЭЭ: 

Бид Excel дээр эхний мөрөнд томъёогоо бичээд дараагийн мөрүүдэд дахин дахин бичих шаардлагагүйгээр доош нь татаад хуулж болдог. D багананд $ ашиглаагүй тохиолдолд, E багананд $ ашигласан жишээг харуулъя. D2 нүдэнд =B2*C2 буюу ямар нэгэн доллар ашиглаагүй томъёо бичсэн тул доош татахад  харгалзах багануудын үржвэрийг хийн үр дүнг гаргана. =B3*C3, = B4*C4, = B5*C5 гэх мэт. 

Хэрэв доош хуулахдаа B2 буюу 8000 гэсэн дүнг хөдөлгөөнгүй болгоод C3:C5 нүдэн дэхь тоо хэмжээгээр үржүүлэх тохиолдолд ямар арга ашиглах вэ? Энэ тохиолдолд бид $ ашиглах бөгөөд хөдөлгөөнгүй болгох нүд буюу B2 нүдний үсэг тооны хоёр талд $ тэмдэг тавьж болно.

$ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДҮРЭМ
$B2 – Тухайн нүдний үсэгний урд $ тэмдэг тавьбал – ҮСГИЙН дагуу буюу БАГАНА – ын дагуу баруун тийш чирэхэд хөдөлгөөнгүй
B$2 – Тухайн нүдний тооны урд $ тэмдэг тавьбал – ТООНЫ дагуу буюу МӨР-ийн дагуу доош чирэхэд хөдөлгөөнгүй
$B$2 – Үсэг болон тоо аль алины урд $ тэмдэг тавьбал – БАГАНА болон МӨР-ийн дагуу аль аль чиглэлд чирэхэд хөдөлгөөнгүй. 

E багана буюу $ ашиглах жишээний хувьд =$B$2*C2 томъёог бичээд доош нь хуулахад B2 багана хөдлөхгүй харгалзах багануудад дараах томъёонууд хуулагдана гэсэн үг. =$B$2*C3, =$B$2*C4, =$B$2*C5 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Энэ нийтлэлээр өгөгдсөн регистрийн дугаараас төрсөн жил, сар, өдрийг ялгаж, насыг хэрхэн тооцохыг үзье. Регистрийн дугаарын хувьд 2000 оноос хойш...
  • Excel
  • 3 сар 29, 2024
Энэхүү нийтлэлээр Excel дээр томъёо бичих арга зүй болон SUM, AVERAGE, COUNT томъёог хэрхэн ашиглахыг үзье. Excel дээр томъёо бичихдээ...
  • Excel
  • 3 сар 22, 2024
Excel дээр таны ажлыг хөнгөвчилж, автоматжуулах зарим макронуудыг цувралаар бэлтгэн хүргэж байна. Хэрвээ та макро хэрхэн ажиллуулах заавартай танилцахыг хүсвэл...
  • Excel
  • 3 сар 19, 2024