SQL Where Statement

WHERE statement нь SQL (Structured Query Language) доторх өгөгдлийг шүүхэд ашиглагддаг маш чухал хэсэг юм. Энэ нь хүснэгт дэх тодорхой нөхцөлд нийцсэн мөрүүдийг авахад хэрэглэгддэг. WHERE заалт нь өгөгдлийг сонгох, шинэчлэх, устгах үйлдлүүдийн хамт хэрэглэгдэж болно.

WHERE statement-ийн бүтэц:

SELECT баганууд
FROM хүснэгт
WHERE нөхцөл;

Энд:

  • SELECT нь ямар багануудыг авчирахыг заана.
  • FROM нь өгөгдөл авах хүснэгтийг заана.
  • WHERE нь ямар нөхцөлөөр мөрүүдийг шүүхийг заана.

Жишээ:

Хэрэв бид нэгэн компаний ажилчдын мэдээлэл бүхий employees нэртэй хүснэгтээс нас нь 30-аас дээш ажилчдыг сонгох гэж байгаа бол дараах байдлаар бичиж болно:

SELECT first_name, last_name, age
FROM employees
WHERE age > 30;

Энэ SQL хүснэгтээс ажилчдын first_name, last_name, болон age багануудыг авчирч, зөвхөн age багана нь 30-аас дээш утгатай мөрүүдийг буцаана.

WHERE statement-ийн онцлог:

  • Нөхцөлийг тодорхойлохдоо тэнцүү байх (=), тэнцүү биш байх (!= эсвэл <>), их байх (>), бага байх (<), эсвэл хооронд байх (BETWEEN) гэх мэт операторууд ашиглаж болно.
  • Нөхцөл дотор текстийн утгуудыг шүүхдээ (LIKE) ашиглаж болно.

Нэмэлт жишээ:

Тодорхой утгатай мөрийг шүүх:

SELECT *
FROM employees
WHERE department = 'Sales';

Sales хэлтэст ажилладаг бүх ажилчдыг харуулна.

Олон нөхцөл ашиглах:

SELECT *
FROM employees
WHERE age > 30 AND department = 'HR';

30-аас дээш настай бөгөөд HR хэлтэст ажилладаг бүх ажилчдыг харуулна.


IN ашиглан олон утгуудыг шүүх:

SELECT *
FROM employees
WHERE department IN ('Sales', 'HR', 'IT');

Sales, HR, болон IT хэлтэст харьяалагддаг бүх ажилчдыг харуулна.

LIKE ашиглан текст шүүх:

SELECT first_name, last_name
FROM employees
WHERE first_name LIKE 'A%';

Нэр нь A үсгээр эхэлдэг ажилчдын мэдээллийг харуулна.

Холбоотой нийтлэлүүд

Өнөө цагт аливаа салбарын судалгаа, шийдвэр гаргалт, загварчлалд регрессийн шинжилгээ (regression analysis) чухал байр суурь эзэлж байна. Энэхүү аргын гол зорилго нь...
  • Data Analysis
  • 6 сар 11, 2025
Өгөгдлийн шинжилгээ, статистик, машин сургалтын практикт хувьсагчийн төрлүүдийг ялгаж ойлгох нь загварын зөв үр дүн гаргах үндэс болдог. Доорх нийтлэлд...
  • Data Analysis
  • 6 сар 10, 2025
1) SQL код бичих дараалал (Coding Order): 2) SQL гүйцэтгэх дараалал (Execution Order) ба тайлбар: Жишээ: Query унших: FROM → orders хүснэгтээс эхлэнJOIN → stores хүснэгттэй store_id-р...
  • Data Analysis
  • 4 сар 23, 2025