SQL код бичих дараалал ба Гүйцэтгэх дараалал

1) SQL код бичих дараалал (Coding Order):

  • SELECT
  • DISTINCT
  • FROM
  • JOIN
  • WHERE
  • GROUP BY
  • HAVING
  • ORDER BY
  • LIMIT

2) SQL гүйцэтгэх дараалал (Execution Order) ба тайлбар:

  • FROM – Өгөгдлийг татаж авах хүснэгт(үүд)-ийг тодорхойлно.
  • JOIN – Хүснэгтүүдийг заасан нөхцлийн дагуу нийлүүлнэ.
  • WHERE – Мөрүүдийг бүлэглэхийн өмнө шүүнэ.
  • GROUP BY – Тодорхой нэг баганаар бүлэглэн групплэнэ.
  • HAVING – Бүлэглэсэн үр дүнгүүдийг шүүнэ.
  • SELECT – Шаардлагатай багануудыг сонгон авна.
  • DISTINCT – Сонгогдсон үр дүнгээс давтагдсан мөрүүдийг устгана.
  • ORDER BY – Үр дүнг багануудын утгын дагуу өсөхөөр эсвэл буурахаар эрэмбэлнэ.
  • LIMIT – Буцах мөрийн тоог хязгаарлана.

Жишээ:

SELECT DISTINCT column_name(s)
FROM table1
JOIN table2
  ON table1.common_column = 
  table2.common_column
WHERE condition
GROUP BY column_name(s)
HAVING condition
ORDER BY column_name(s)
LIMIT n;
SELECT DISTINCT 
  s.store_name,
  COUNT(o.order_id) AS orders_count
FROM orders o
JOIN stores s
  ON o.store_id = s.store_id
WHERE o.order_date >= '2025-01-01'
GROUP BY s.store_name
HAVING COUNT(o.order_id) > 100
ORDER BY orders_count DESC
LIMIT 5;

Query унших:

FROM → orders хүснэгтээс эхлэн
JOIN → stores хүснэгттэй store_id-р нийлүүлэх
WHERE → 2025 оны эхнээс хийх захиалгуудыг шүүх
GROUP BY → дэлгүүрээр бүлэглэх
HAVING → 100-гаас их захиалга авсан дэлгүүрүүдийг шүүх
SELECT → дэлгүүрийн нэр болон захиалгын тоог авах
DISTINCT → давхардлыг арилгах
ORDER BY → хамгийн олон захиалгатайгаар эрэмбэлэх
LIMIT → Эхний 5 мөр буцаах

Холбоотой нийтлэлүүд

WHERE statement нь SQL (Structured Query Language) доторх өгөгдлийг шүүхэд ашиглагддаг маш чухал хэсэг юм. Энэ нь хүснэгт дэх тодорхой...
  • SQL
  • 9 сар 26, 2024
SQL Group By нь тухайн хүснэгтийн тодорхой баганаар өгөгдлийг групплэн, бичлэг мөрийн тоог тоолох, дунджийг олох гэх мэт нэгтгэл гаргахад...
  • SQL
  • 5 сар 20, 2024
SQL (Structured Query Language) - нь датабааз дээр ажиллах стандарт хэл бөгөөд датаг шинэчилэх, хадгалах, боловсруулах, хувиргах болон ашиглах үндсэн...
  • SQL
  • 8 сар 16, 2020