Power BI Desktop-ийн тусламжтайгаар та олон төрлийн мэдээллийн эх сурвалжийг холбож, тэдгээрийн тусламжтайгаар Дата модель үүсгэж болно. Энэхүү дата модель нь танд задгай өгөгдлийг нэгтгэн тайлан Дашбоард боловсруулж байгууллагынхаа бусад хүмүүстэй хуваалцах боломжийг олгоно.
Power BI Desktop нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Өгөгдөл холбох
- Өгөгдлийг төрөл бүрийн график ашиглан дүрслэх
- Тайлан репортууд боловсруулах
- Боловсруулсан тайлан, дашбоардоо Power BI Service ашиглан бусад хүмүүст хуваалцах
Power BI View – Харах тохиргоо
Power BI Desktop дээр гурван харах тохиргоо байдаг бөгөөд програмын зүүн гар талд байрлана.
1. Report / Тайлан: Үндсэн тайлан, репорт бэлдэх хэсэг
2. Data / Өгөгдөл: Тайланд ашиглах бүх төрлийн өгөгдлийг энэ хэсгээс харж болно.
3. Model / Загвар: Дата модель бэлдэх хэсэг буюу өгөгдлүүдийн уялдаа холбоог энд зааж өгнө.
Өгөгдөл оруулах
Power BI Desktop дээр тайлан бэлдэхийн тулд эхлээд өгөгдөл оруулах шаардлагатай. Өгөгдөл оруулж холбохдоо HOME > GET DATA цэсийг ашиглана.
Өгөгдөл холбоход Excel, CSV гэх мэт өөрийн компьютер дээрх дата холбож болохоос гадна өгөгдлийн сан болон бусад онлайн эх сурвалжуудаас холбох боломжтой байдаг.
Өгөгдөл хувиргах, цэвэрлэх
Бодит амьдрал задгай өгөгдлийг шууд ашиглах боломжгүй байдаг ба түүнийг өөрсдийн зорилгодоо нийцүүлэн хувиргах, цэвэрлэх шаардлага байнга тулгарч байдаг. Тэгвэр энэ ажлыг гүйцэтгэхэд Power Bi Desktop дээрх Power Query Editor – г ашигладаг.
Power Query Editor – г ашиглахдаа HOME цэсний QUERY хэсгээс TRANSFORM DATA сонголтыг хийж ажиллуулна.
Тайлан, Дашбоард бэлтгэх
Тайлан бэлдэхдээ Report хэсгийн талбар дээр график, хүснэгтүүдээ байгуулан тайлангаа бэлтгэнэ.
График байгуулахдаа программын баруун хэсэгт байрлах VISUALIZATIONS хэсгээс график хүснэгтээ сонгон байгуулна.
Тайлан, Дашбоард бэлдэхдээ хэд хэдэн Sheet – үүд мөн үүсгэж болно.
Тайлангаа хуваалцах
Тайлангаа байгууллагынхаа бусад хүмүүст хуваалцахдаа HOME цэсний баруун хэсэгт байрлах PUBLISH коммандаар нийтэлж хуваалцах боломжтой болно. Тайлангаа хуваалцахын тулд Power BI Service бүртгэлтэй и-мэйл, нууц үгээ ашиглана.
Power BI Desktop татах
Дараах линкээр орон Power BI Desktop программыг компьютер дээрээ суулган ажиллах боломжтой.
https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=58494
Хэрвээ та Power BI – г мэргэжлийн түвшинд ашиглаж сурахыг хүсвэл алхам бүрийг зааварчилсан практик видео хичээл бүхий “POWER BI ДАШБОАРД” онлайн цогц сургалтанд бүртгүүлээрэй. Бүртгүүлэх > https://data-school.mn/courses/power-bi-dashboard/