Энэ удаагийн нийтлэлээрээ Tableau программ ашиглан Монгол улсын импорт, экспортын бүтцийг Sankey диаграм ашиглан анализ хийж үзье.
Алхам 1.
Эхлээд 1212.mn сайтын Гадаад худалдааны статистикаас 2023 оны импорт, экспортын өгөдлийг татаж дараах байдлаар бэлтгэнэ. Хэмжих нэгж мянган ам.доллар.

Алхам 2.
Tableau программаа нээн CONNECT хэсгээс Microsoft Excel сонголтыг хийж бэлдсэн Excel датагаа оруулна.


Алхам 3.
Өгөгдлөө холбосны дараа MARKS хэсгээс Add Extension сонголтыг хийж SANKEY диаграммыг оруулж ирнэ.


Алхам 4.
Level хэсэгт БАРААНЫ БҮЛЭГ болон ТӨРӨЛ багануудыг чирж оруулна.
ДҮН баганыг Link хэсэгт тохируулна. Тохиргоог хийсний дараа Sankey диаграмм дараах байдалтай харагдана.

Энэ графикаас Монгол улсын экспорт болон импортын бүтцийг тодорхой харж болохоор байна. Тухайлбал нийт экспортын 86% нь эрдэс бүтээгдэхүүн буюу уул уурхайн бүтээгдэхүүн байна. Энэ нь Монгол улсын экспорт зөвхөн нэг салбараас хамааралтай байгаа, бусад бараа бүтээдэхүүнүүд импортоос хамааралтай байгааг харж болно. Илүү нарийвчлан бараа бүтээгдэхүүний бүтцийг хүснэгтээр харж үзвэл илүү тодорхой дүгнэлт хийж болно.


Дээрх хүснэгтээс эрдэс баялаг, нэхмэл, мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс бусад бараа бүтээгдэхүүн импортоос маш өндөр хамааралтай болохыг харж болохоор байна.
Энэ удаагийн нийтлэлээрээ Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан албан ёсны эх сурвалжаас Монгол улсын экспорт болон импортын барааны бүтцийг Tableau программ ашиглан хэрхэн анализ хийхийг үзлээ. Дараагийн удаад урт хугацааны тренд болон өөрчлөлтийг хэрхэн харуулахыг үзэх болно.