Excel дээр график байгуулах арга зүй

Тоон өгөгдлийг графикаар дүрслэх маш өргөн боломж Excel дээр байдаг ба задгай өгөгдлийг нэгтгэн боловсруулж, тайлан мэдээлэл, танилцуулга PPT – дээ ашиглах боломж бүрддэг. Дараах жишээгээр хэрхэн график байгуулах алхамуудыг тайлбарлая.

  1. График байгуулахдаа эхлээд тоон өгөгдлөө select хийх буюу сонгоно. B4:D10 мужийг идэвхижүүлнэ.

2. INSERT цэсний CHARTS хэсгээс LINE чартыг сонгоно.

3. Line with Markers төрлийн графикийг дарна.

4. Өгөгдсөн мэдээллээр шугаман график байгуулагдана. 

5. Тухайн байгуулсан график дээрээ дарахад DESIGN болон FORMAT гэсэн хоёр цэс нэмэлтээр гарч ирнэ. Энэ хоёр цэс нь графикны дизайн болон форматыг тохируулах зорилготой байдаг. 

Графикны төрлийг өөрчлөхдөө DESIGN цэснээс Change Chart Type сонголтыг хийж Баганан график сонгоно.

6. Шугаман графикыг баганан график болгон өөрчилсөн үр дүн дараах байдлаар харагдана. 

Графикны тэнхлэг, гарчиг, тоон утга оруулах гэх мэт тохиргоог хийхдээ DESIGN цэсний ADD CHART ELEMENT хэсгийг ашиглана. 

Data Labels буюу өгөгдлийг график дээр гаргасны дараах үр дүнг доор харуулав. Графикаас оффисын болон технологийн бүтээгдэхүүний сар бүрийн захиалгын мэдээллийг харж болох ба технологийн бүтээгдэхүүн оффисын бүтээгдэхүүнээс илүү захиалга авсныг харж болохоор байна. Мөн сарын захиалгын тухайд 3-р сар хүртэл захиалга өсөөд, 4 сараас бүх бүтээгдэхүүний захиалга буурч эргээд өсөх хандлага ажиглагдаж байна.

Графикны загвар өөрчлөхдөө Chart Design цэснээс өөрийн хүссэн форматаа сонгож форматжуулах боломжтой.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Excel программ дээр үр дүнтэй, хурдан, алдаагүй ажиллахын тулд дараах ТОП-10 зөвлөгөөг дагаарай. 1. Гарны хослол (Shortcut)-уудыг ашиглаж сурах Гарны...
  • Excel
  • 4 сар 9, 2025
Дараах макро нь Excel-ийн бүх worksheet дээрх тодорхой текстийг хайж, өөр текстээр солих үйлдлийг хийх зориулалттай. Тайлбар 1. Sub FindAndReplace()...
  • Excel
  • 12 сар 17, 2024
DMAX болон DMIN функцууд нь өгөгдлийн сангийн тодорхой нөхцөлд хамгийн их (DMAX) болон хамгийн бага (DMIN) утгыг олох зориулалттай байдаг. DMAX функцийн бүтэц DMIN функцийн...
  • Excel
  • 11 сар 27, 2024