Deep Learning, NLP, Computer Vision-ы ТОП сангууд

DEEP LEARNING САНГУУД

1. Tensorflow

Stars: 157k, Commits: 112k, Contributors: 3k

TensorFlow бол машин сургахад зориулсан үнэгүй, нээлттэй эхийн програм хангамжийн сан бөгөөд гүнзгий мэдрэлийн сүлжээг (Deep Neural Network) сургах, хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд ашиглагдаж буй хамгийн түгээмэл сан юм. TensorFlow-ийг Google Brain баг Google-ийн дотоод хэрэглээнд зориулж боловсруулсан ба 2015 онд Apache License 2.0-ийн дагуу гарсан.

2. Keras

Stars: 51.4k, Commits: 5.5k, Contributors: 878

Keras нь Python дээр бичигдсэн, TensorFlow -н дээр ажилладаг гүнзгий сургалтын API ба өргөн хэрэглэгддэг мэдрэлийн сүлжээний layers, objectives, activation functions, optimizer-г агуулдаг. Зураг, текстийн өгөгдөлтэй хялбараар ажиллах боломжийг олгодог.

3. PyTorch

Stars: 48.9k, Commits: 37k, Contributors: 1.8k

PyTorch нь Facebook AI Research – с хөгжүүлсэн гүнзгий сургалтын сан бөгөөд Computer Vision, эх хэл боловсруулалт (NLP) зэрэгт түгээмэл ашиглагдаж буй.

ЭХ ХЭЛ БОЛОВСРУУЛАЛТЫН (NLP) САНГУУД

4. NLTK

Stars: 9.9k, Commits: 14k, Contributors: 339

NLTK — the Natural Language Toolkit нь эх хэл боловсруулалтад зориулсан сан бөгөөд текст ангилах, салгах, өгүүлбэрийн бүтцийг ойлгох, задлах гэх мэт олон төрлийн хэрэглээтэй.

5. spaCy

Stars: 20.7k, Commits: 14.5k, Contributors: 531

spaCy нь Python дээр бичигдсэн ахисан түвшний эх хэл боловсруулалтын сан бөгөөд named entity recognition, part-of-speech-tagging, dependency parsing, sentence segmentation, text classification зэргийг хийж гүйцэтгэхэд зориулсан бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

6. Transformers (HuggingFace)

Stars: 47.3k, Commits: 7k, Contributors: 871

🤗 Transformers нь 100 гаруй хэл дээр текст, өгүүлбэрийг ангилах, асуултанд хариулах, нэгтгэн дүгнэх, орчуулах, текст үүсгэх гэх мэт хүний хэлийг ойлгох, боловсруулах даалгаврыг гүйцэтгэхэд зориулсан олон мянган загваруудыг агуулсан хамгийн түгээмэл сан билээ.

COMPUTER VISION САНГУУД

7. OpenCV

Stars: 55k, Commits: 30k, Contributors: 1281

OpenCV (Open Source Computer Vision Library) real-time computer vision-д зориулсан сан ба зураг болон видео боловсруулалтын олон функцуудыг агуулсан.

8. TorchVision

Stars: 9.3k, Commits: 1.8k, Contributors: 402

TorchVision нь Pytorch-н Computer Vision-д зориулсан сан ба түгээмэл датасетүүд, загварууд, зураг хувиргах, боловсруулах хэрэгслүүдийг агуулсан.

9. Scikit-Image

Stars: 4.4k, Commits: 12.7k, Contributors: 426

Scikit-Image нь Python програмчлалын хэлний зураг боловсруулах сан юм. Энэ санд зургийг сегментчилэх, хувиргалт хийх, зурагнаас онцлог шинж чанарыг тодорхойлох гэх мэт алгоритмууд багтана.

Холбоотой нийтлэлүүд

Apple-ийн M1, M2, M3 чипүүд нь Neural Engine болон Metal API-г ашиглан гүн сургалтын загваруудыг үр ашигтайгаар сургах боломжийг олгодог....
  • Deep Learning
  • 3 сар 7, 2025
Deep Learning-д идэвхижүүлэлтийн функцүүд (activation functions) нь нейронуудын гаралтыг өөрчлөх буюу шилжүүлэх замаар нейрон сүлжээний сургалтын чадварыг сайжруулахад ашиглагддаг. Эдгээр...
  • Deep Learning
  • 8 сар 1, 2024
Мэдрэлийн сүлжээ (Neural Networks) нь хиймэл оюуны (AI) нэгэн төрлийн загвар бөгөөд өгөгдлийг шинжилж, сургалтаар дамжуулан олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх...
  • Deep Learning
  • 6 сар 22, 2024