Data School APP гарлаа

21-р зуунд ямар мэргэжилтэй эсвэл ямар салбарт ажилладагаас үл хамааран өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодит тооцоо судалгаа, өгөгдөл дээр үндэслэн зөв оновчтой шийдвэр гаргах зэрэг чадваруудыг байгууллагууд шаардах болсон.

Data School нь орчин үед хамгийн эрэлт, хэрэгцээтэй мэргэжил болоод буй Дата мэргэжилтнүүдийг бэлдэх, тэдний ур чадварыг хөгжүүлэхээс гадна мэргэжлийн бус хүмүүст өгөгдөл боловсруулах, түүнийг хэрхэн ажил, амьдралдаа ашиглах талаар сургалт, зөвлөгөө өгөх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор 2018 онд байгуулагдсан билээ.

Бид дата анализ болон их хэмжээний датан дээр ажиллах программуудыг хэрхэн ашиглах хичээлүүдийг Монгол хэл дээр, хамгийн ойлгомжтой бөгөөд амархнаар заадгийг эрхэм хэрэглэгчид та бүхэн мэдэх буйзаа.

Бид сургалтуудаа илүү хүртээмжтэй байлгах үүднээс iOS болон Android App-нхаа эхний хувилбарыг гарган хөгжүүлж байна. Технологийн тусламжтайгаар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, дэлхийн хаанаас ч гар утаснаасаа өөрийгөө хөгжүүлж, практик ур чадвар эзэмших боломжийг бид олгож байна.

АПП-н давуу талууд

⭐️ Хэрэглэхэд хялбар UI/UX дизайн

⭐️ Видео хичээлүүд

⭐️ Мэдлэгээ бататгах сорилууд

⭐️ Таны АПП дээр үзсэн хичээлүүд www.data-school.mn Веб-тэй мөн Sync ажиллана.

Та яг одоо АПП-аа татаад хичээлээ үзээрэй.

Data School APP татах:

📲  iOS Апп татах: https://apple.co/3d2YmNh

📲  Android Апп татах: https://bit.ly/3bqKyff

Холбоотой нийтлэлүүд

Data School – ын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт явагдаж дууслаа. Data School дээр идэвхитэй сургалт үздэг, насанд хүрэгчдийн дундаас 10 хүн,...
  • Мэдээ
  • 6 сар 5, 2025
Бид 6 жилийн ойгоо тохиолдуулан Data School-ын суралцагчдынхаа дундаас нийт 20 хүнд Дата Аналист BOOTCAMP хөтөлбөрт үнэгүй хамрагдах эрхийг олгохоор...
  • Мэдээ
  • 5 сар 28, 2025
Эдийн засаг, Статистик, Эконометрик (ESE Mongolia)-г үүсгэн байгуулагч Г.Дагвасүрэн Data School-д нэгдлээ. Хамтын ажиллагааны хүрээнд бид Статистик, Эконометриксийн мэргэжлийн сургалтуудыг...
  • Мэдээ
  • 8 сар 10, 2024