WHERE statement нь SQL (Structured Query Language) доторх өгөгдлийг шүүхэд ашиглагддаг маш чухал хэсэг юм. Энэ нь хүснэгт дэх тодорхой нөхцөлд нийцсэн мөрүүдийг авахад хэрэглэгддэг. WHERE заалт нь өгөгдлийг сонгох, шинэчлэх, устгах үйлдлүүдийн хамт хэрэглэгдэж болно.
WHERE statement-ийн бүтэц:
SELECT баганууд
FROM хүснэгт
WHERE нөхцөл;
Энд:
SELECT
нь ямар багануудыг авчирахыг заана.FROM
нь өгөгдөл авах хүснэгтийг заана.WHERE
нь ямар нөхцөлөөр мөрүүдийг шүүхийг заана.
Жишээ:
Хэрэв бид нэгэн компаний ажилчдын мэдээлэл бүхий employees нэртэй хүснэгтээс нас нь 30-аас дээш ажилчдыг сонгох гэж байгаа бол дараах байдлаар бичиж болно:
SELECT first_name, last_name, age
FROM employees
WHERE age > 30;
Энэ SQL хүснэгтээс ажилчдын first_name
, last_name
, болон age
багануудыг авчирч, зөвхөн age багана нь 30-аас дээш утгатай мөрүүдийг буцаана.
WHERE statement-ийн онцлог:
- Нөхцөлийг тодорхойлохдоо тэнцүү байх (=), тэнцүү биш байх (!= эсвэл <>), их байх (>), бага байх (<), эсвэл хооронд байх (BETWEEN) гэх мэт операторууд ашиглаж болно.
- Нөхцөл дотор текстийн утгуудыг шүүхдээ (LIKE) ашиглаж болно.
Нэмэлт жишээ:
Тодорхой утгатай мөрийг шүүх:
SELECT *
FROM employees
WHERE department = 'Sales';
Sales хэлтэст ажилладаг бүх ажилчдыг харуулна.
Олон нөхцөл ашиглах:
SELECT *
FROM employees
WHERE age > 30 AND department = 'HR';
30-аас дээш настай бөгөөд HR хэлтэст ажилладаг бүх ажилчдыг харуулна.
IN ашиглан олон утгуудыг шүүх:
SELECT *
FROM employees
WHERE department IN ('Sales', 'HR', 'IT');
Sales, HR, болон IT хэлтэст харьяалагддаг бүх ажилчдыг харуулна.
LIKE ашиглан текст шүүх:
SELECT first_name, last_name
FROM employees
WHERE first_name LIKE 'A%';
Нэр нь A үсгээр эхэлдэг ажилчдын мэдээллийг харуулна.