НүүрAIХиймэл оюун ухаан: Ирээдүйн технологи

Хиймэл оюун ухаан: Ирээдүйн технологи

Хиймэл оюун ухаан (ХОУ) нь компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийг хүний оюуны чадваруудыг дуурайж, сургах, шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх чадвар олгох технологи юм. ХОУ нь олон төрлийн алгоритм, математикийн загвар, өгөгдлийн шинжилгээний аргуудыг ашиглан хөгжиж байна. Өнөөдөр ХОУ нь бидний амьдралын олон салбарт хурдацтай нэвтэрч, технологийн хөгжилд томоохон нөлөө үзүүлж байгаа ба дараах гол салбаруудаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж, хурдацтай хөгжиж байна.

ХОУ-ын төрлүүд

ХОУ-г ерөнхийдөө хоёр үндсэн ангилалд хуваадаг:

  1. Нарийн ХОУ (Narrow AI): Энэ нь тодорхой нэг даалгавар эсвэл асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ХОУ юм. Жишээ нь, зураг таних, хэлний боловсруулалт, яриа таних зэрэг.
  2. Ерөнхий ХОУ (General AI буюу Artificial General Intelligence): Энэ нь хүн шиг олон төрлийн оюуны үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай ХОУ юм. Энэ төрлийн ХОУ нь одоогоор судалгааны түвшинд байна.

ХОУ-ын Технологийн хөгжил:

ХОУ-ын хөгжлийг дараах гол технологиуд дэмжиж байна:

  • Машин сургалт (Machine Learning): Машин сургалт нь аливаа зүйлийг шууд программчлахгүйгээр өгөгдөл дээр үндэслэн суралцаж, өөрийгөө сайжруулах чадвартай алгоритм хөгжүүлэх технологи юм. Машин сургалт нь хяналттай (supervised), хяналтгүй (unsupervised), хүч нэмэгдүүлсэн сургалт (reinforcement learning) гэсэн төрлүүдтэй.
  • Гүнзгий сургалт (Deep Learning): Энэ нь олон давхаргат мэдрэлийн сүлжээнүүдийг ашиглан их хэмжээний өгөгдөл боловсруулдаг дэд салбар юм. Гүнзгий сургалт нь дүрс таних, дуу авиа боловсруулах, хэлний боловсруулалт зэрэгт өндөр үр дүн үзүүлдэг.
  • Үүсгэгч хиймэл оюун (Generative AI): Generative AI буюу Үүсгэгч Хиймэл Оюун Ухаан нь өгөгдөл үүсгэх чадвартай гүнзгий сургалтын салбар юм. Өгөгдсөн сургалтын өгөгдөл дээр үндэслэн шинэ, бодитой өгөгдөл үүсгэдэг Large Language Model (LLM) болон Large Vision Model (LVM) алгоритмуудыг ашигладаг. Текст, дүрс, дуу хөгжим, видео болон бусад олон төрлийн өгөгдлийг үүсгэх боломжийг олгодог.

ХОУ-ын Ашиглалт

ХОУ нь олон салбарт өргөн хэрэглэгдэж байна, тухайлбал:

  • Эрүүл мэнд: Өвчний оношлогоо, эмчилгээний зөвлөмж, эмийн судалгаа
  • Банк, Санхүү: Хөрөнгө оруулалтын шинжилгээ, зээлийн үнэлгээ, луйврын гүйлгээ илрүүлэлт
  • Тээвэр: Автомашины автомат жолоодлого, замын хөдөлгөөний удирдлага
  • Үйлдвэрлэл: Робот автоматжуулалт, чанарын хяналт, үйлдвэрлэлийн оновчлол зэрэгт ХОУ-г ашиглаж байна.

Ирээдүйн Хөгжил

ХОУ-ын хөгжил нь ирээдүйд илүү олон салбарт нэвтрэх, хүний амьдралыг хөнгөвчлөх, шинэ боломжуудыг нээхэд үргэлжлэх болно. Хамгийн гол нь, ХОУ-г хөгжүүлэхдээ ёс зүй, нууцлал, аюулгүй байдлыг анхаарах нь чухал болоод байна. Бид дараа дараагийн нийтлэлүүдээрээ өгөгдөл болон хиймэл оюунтай холбоотой ёс зүйн асуудлуудын талаар хүргэх болно.


Эх сурвалж:

McKinsey & Company (2024, April 3). What is AI (artificial intelligence)? McKinsey Blog. Retrieved June 11, 2024, from https://www.mckinsey.com/featured-insights/mckinsey-explainers/what-is-ai

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

AI, Computer Vision сонирхдог бол YOLO (You Only Look Once) загвар болон Roboflow платформыг заавал туршаад үзээрэй. YOLO (Redmon et...
  • AI
  • 12 сар 10, 2024
Хураангуй Мал аж ахуйн удирдлага нь хөдөө аж ахуйн салбарын чухал хэсэг бөгөөд мал тоолох, малын зан төлвийг хянах үр...
  • AI, Судалгаа
  • 12 сар 2, 2024
Станфордын их сургуулийн хүн төвтэй хиймэл оюун ухааны институтээс (Human-Centered Artificial Intelligence) гаргадаг AI Index Report 2024 – д дурдсан...
  • AI
  • 7 сар 27, 2024
error: