Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг хөгжүүлж, ашиглахад ёс зүй болон хариуцлага чухал байр суурь эзэлдэг. Microsoft-ийн албан ёсны ХОУ-ын зарчим-д дурдсанаар, хиймэл оюун ухааны системүүдийг шударга, олон талт байдлыг хангасан, найдвартай, аюулгүй, хүртээмжтэй, хувийн нууцыг хамгаалсан, ил тод байдлыг хангасан байдлаар хөгжүүлэх нь технологийн ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх үндэс суурь юм.
Эдгээр зарчмууд нь ХОУ-ын системийн ашиглалтад оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх, нийгмийн эрх тэгш байдлыг хангах, сөрөг үр дагаврыг багасгах зорилготой. ХОУ-ыг ёс зүйтэй ашиглах нь зөвхөн технологийн хөгжилд төдийгүй хүний эрх, нийгмийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй.
Зарчим 1. Шударга байх (Fairness)
Хиймэл оюуны систем нь бүх хэрэглэгчдийн хувьд ялгаварлалгүй, шударга шийдвэр гаргах ёстой.
Зарчим 2. Олон талт байдлыг хангах (Inclusiveness)
Хиймэл оюуны систем нь төрөл бүрийн хүн ам зүйн бүлэгт хүртээмжтэй, олон талт байдлыг хангах ёстой.
Зарчим 3. Найдвартай ба аюулгүй байдал (Reliability and Safety)
Хиймэл оюуны систем нь найдвартай ажиллагаатай, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх ёстой.
Зарчим 4. Нууцлал ба мэдээллийн аюулгүй байдал (Privacy and Security)
Хиймэл оюуны систем нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах, нууцлалыг хангах ёстой.
Зарчим 5. Ил тод байдал (Transparency)
Хиймэл оюуны системийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын үндэслэл нь ойлгомжтой, ил тод байх ёстой.
Зарчим 6. Хариуцлага хүлээх (Accountability)
Хиймэл оюуны системийг зохион бүтээх, ашиглах явцад зохиогч, хэрэглэгчид нь хариуцлагыг ойлгож, нөлөөллийг тооцож чаддаг байх ёстой.
Эх сурвалж:
Microsoft AI (2024), Responsible AI Principles and Approach. https://www.microsoft.com/en-us/ai/principles-and-approach