Back

Blog

Python хэлний тухай

Share

Python хэл

Python бол технологийн салбарт хамгийн түгээмэл ашиглагдаж буй программчлалын хэлүүдийн нэг бөгөөд өгөгдлийн шинжлэх ухаан, өгөгдлийн инженерчлэл, хиймэл оюун ухаан, веб хөгжүүлэлтэд ашиглагддаг олон талт хэл гэдгээрээ алдартай. Мөн Python-ий хялбар ойлгомжтой синтакс нь бусад програмчлалын хэлтэй харьцуулахад унших, бичих, сурахад хялбар байдаг давуу талтай. Мөн нээлттэй маш олон сангуудын тусламжтайгаар олон төрлийн ажлуудыг хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог.

High Level болон Low Level программчлалын хэл гэж юу вэ?

Программчлалын хэлүүдийг High Level /Дээд түвшний/ болон Low Level /Доот түвшний буюу Машин хэл/ гэсэн үндсэн 2 төрөлд хувааж авч үздэг.

Дээд түвшний хэлүүд нь кодыг бичиж буй хүнд илүү ойлгомжтой байхад зориулж бүтээгдсэн хэлүүд бол доод түвшний хэлүүд нь илүү машин ойлгоход зориулагдсан, техник хангамжийн түвшинд ажилладаг хэлүүд байдаг. C++, Java, Python хэлүүд нь High Level төрөлд багтдаг.

Python хэрхэн ажилладаг вэ?
Энгийнээр тайлбарлавал программ бичиж буй хүн тодорхой даалгаврыг биелүүлэхээр код бичиж Компьютерт комманд өгнө. Компьютер уг коммандыг хүлээж авч ажиллуулан бидний хүссэн үр дүнг гаргадаг.

Python нь ажиллахдаа доорх жишээ зурагт харуулсны дагуу хэвлэх кодыг Interpreter нь хүлээн авч компьютерийн хэл буюу доод түвшний хэл рүү хөрвүүлж коммандыг гүйцэтгэдэг.

Python-ы давуу талууд
✅ Энгийн, ойлгомжтой Syntax-тай учир сурахад хялбар
✅ Цөөн мөр кодоор төвөгтэй ажлуудыг хурдан хугацаанд хийх боломжтой

Python хэр ойлгомжтой бөгөөд хялбар болохыг харьцуулах үүднээс "Hello World" гэдэг үгийг хэвлэх кодыг Java, C# (C-Sharp), Python хэл дээр хэрхэн бичигдэхийг харж үзье.

JAVA:


import java.io.*;
 
class GFG {
    public static void main (String[] args) {
       System.out.println("Hello World");
    }
}
  

C#:


namespace HelloWorld
{
    class Hello {        
        static void Main(string[] args)
        {
            System.Console.WriteLine("Hello World");
        }
    }
}
  

Python:


print("Hello World")
  

Дээрх жишээгээр Python нь зарим хэлүүдтэй харьцуулахад хэвлэх коммандыг ганцхан мөр кодоор ажиллуулах боломжтойг харж болохоор байна. Энэ нь тухайн комманд юу хийх гэж байгааг кодыг уншаад шууд ойлгоход туслахаас гадна, код анхлан суралцагчидад хурдан сурах боломжийг олгодог давуу талтай.

Python-ы хэрэглээ
✅ Дата анализ
✅ Дата визуалчлал
✅ Хиймэл оюун ухаан & Машин сургалт
✅ Веб хөгжүүлэлт
✅ Автоматжуулалт

Python-ыг ямар хүмүүс ашиглаж болох вэ?
✅ Программ хангамжийн инженерүүд / Software Engineers
✅ Дата аналистууд, дата сайнтистууд / Data Analysts & Scientists
✅ Математикч, статистикч, эдийн засагчид
✅ Код бичиж сурахыг хүссэн хэн бүхэн

Яагаад Python түгээмэл ашиглагдаж байгаа вэ?
✅ High Level хэл учир ойлгох, бичих, сурахад хялбар байдаг.
✅ Cross Platform – Windows, Mac, Linux гээд бүх үйлдлийн систем дээр ажиллана.
✅ Коммюнити. Дэлхий даяар Python хэлийг ашигладаг маш олон хүмүүс байдаг бөгөөд тус хэлийг сурах маш өргөн хүрээний эх сурвалжууд байдаг.

2021 оны StackOverflow-н хөгжүүлэгчдийн судалгаагаар Python хэл хэрэглээгээрээ 3-р байранд орж буй хамгийн түгээмэл хэлүүдийн нэг гэдгийг харж болно.

Эх сурвалж

Python хэл дээр ажиллаж сурахад тань туслах дараах сургалтуудыг бид санал болгож байна.

Python анхан шат (Үнэгүй)https://data-school.mn/courses/python-beginner/

Data Science Pythonhttps://data-school.mn/courses/data-science-python/

Машин сургалтын үндэсhttps://data-school.mn/courses/intro-to-ml/

Kaggle Machine Learninghttps://data-school.mn/courses/kaggle-ml/

Data Science Blog

Сүүлийн нийтлэлүүд

Python хэлний тухай

Python хэл Python бол технологийн салбарт хамгийн түгээмэл ашиглагдаж буй программчлалын хэлүүдийн нэг бөгөөд өгөгдлийн шинжлэх ухаан, өгөгдлийн инженерчлэл, хиймэл оюун ухаан, веб хөгжүүлэлтэд ашиглагддаг

Power BI Desktop дээр хэрхэн ажиллах вэ ?

Power BI Desktop нь өөрийн компьютер дээрээ суулгах боломжтой үнэгүй програм бөгөөд танд өгөгдөл холбох, хувиргах, дата визуалчлал, тайлан Дашбоард хийх боломжийг олгодог.

“Excel VBA” шинэ сургалт нэмэгдлээ

VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг багасгах, цаг хугацаа хэмнэх зэрэгт