Дата Анализ SPSS
SPSS программ нь Статистикийн шинжилгээ, ялангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажил бичиж буй оюутнууд, маркетерууд, зах зээлийн судалгааны мэргэжилтнүүд болон судалгааны арга зүй, SPSS сурахыг хүссэн хүн бүрт зориулан "ДАТА АНАЛИЗ SPSS" цогц онлайн сургалтыг боловсруулан танд хүргэж байна. SPSS программ дээр асуулгын хуудас үүсгэх, өгөгдөл оруулж, бэлдэхээс эхлээд статистикийн шинжилгээ хийх, үр дүнгээ тайлбарлах практик ур чадварыг бодит судалгааны өгөгдөл дээр тулгуурлан олгоно.

Юу сурах вэ?
- Статистикийн энгийн болон ахисан түвшний шинжилгээнүүдийг хийж сурна.
- График байгуулах, өгөгдлийг графикаар илэрхийлэх арга техникүүдийг эзэмшинэ.
- SPSS программ дээр өгөгдөл боловсруулах ахисан түвшний мэдлэгтэй болно.
- Судалгааны өгөгдөл оруулах, мэдээллийг боловсруулж, үр дүн гаргах, дүгнэлт хийх хүртэлх бүх түвшний ур чадварыг суралцагчид олгоно.
Хэнд зориулсан бэ?
- Судалгааны арга зүй болон SPSS программ ашиглан өгөгдөлд шинжилгээ хийн, үр дүнг тайлбарлаж сурахыг хүссэн хүмүүс
- Судалгааны ажил, дипломын ажил бичиж буй Бакалавр, Магистрийн оюутнууд

Сургалтын хөтөлбөр
- ЭХЛЭЛ
- SPSS АЖИЛЛАХ ЗАРЧИМ, СУУРЬ ОЙЛГОЛТ
SPSS суулгах болон SPSS программын ажиллах зарчим, суурь ойлголтууд, цэснүүдийн үүргийг ойлгож авна.
- SPSS-Д ӨГӨГДӨЛ ОРУУЛАХ
SPSS программ руу судалгааны асуулгын хуудсыг шивэх, өгөгдөл шивэх, Excel файлаас судалгааны өгөгдөл оруулж ирэх, өгөгдлийн файлтай ажиллах ур чадварыг эзэмшинэ.
- 3.1Өгөгдөл оруулах цонх (Data Editor)
- 3.2Хэмжигдэхүүний төрлүүд
- 3.3Жишээ асуулгын хуудас
- 3.4Нэг сонголттой асуулт шивэх
- 3.5Олон сонголттой асуулт шивэх
- 3.6Эрэмбийн (Likert Scale) асуулт шивэх
- 3.7Нээлттэй асуулт шивэх
- 3.8Асуулгын хуудасны дагуу өгөгдөл шивэх
- 3.9Өгөгдлийн файл хадгалах ба нээх
- 3.10Сорил10 Минут8 Асуулт
- SPSS ДЭЭР ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАХ
Өгөгдлийг төрөл бүрээр боловсруулах, хувиргах, шинэ хувьсагч үүсгэх, хариултыг дахин кодлох гэх мэт техникүүдийг сурна.
- ҮР ДҮНГИЙН ХҮСНЭГТ, ГРАФИК БАЙГУУЛАХ
Оруулж ирсэн судалгааны өгөгдөл дээр дискрептив статистик гаргах, үр дүнгийн хүснэгтүүд үүсгэх болон төрөл бүрийн график байгуулж дүгнэлт хийх ур чадварыг эзэмшинэ.
- ШИНЖҮҮРЭЭР ШАЛГАХ
Chronbach Alpha, t-test, ANOVA гэх мэт статистикийн шинжүүрүүдийн тайлбар, SPSS дээр хэрхэн хийх, үр дүнг унших техникүүдийг сурна.
- НАРИЙВЧИЛСАН ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Корреляци, регресс, moderation, mediation, logistic регресс, факторын шинжилгээ гэх мэт чухал хэрэглэгддэг өгөгдлийн шинжилгээний аргуудын талаар үзэж, SPSS дээр хэрхэн хийх, үр дүнг хэрхэн тайлбарлах арга техникүүдийг эзэмшинэ.
- 7.1Корреляцийн шинжилгээний тухай
- 7.2Корреляцийн шинжилгээ SPSS дээр хийх
- 7.3Регрессийн шинжилгээ хийх
- 7.4Moderation & Mediation Analysis тухай
- 7.5Moderation шинжилгээ хийх
- 7.6Mediation шинжилгээ хийх
- 7.7Логистик регресс тухай
- 7.8Логистик регресс Жишээ 1
- 7.9Логистик регресс Жишээ 2
- 7.10Факторын шинжилгээ
- 7.11Факторын шинжилгээ Жишээ
- 7.12Сорил10 Минут12 Асуулт
- СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Багцаар нь үзэх
Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.
Дата Анализ Багц
Уг багцыг өгөгдөл ашиглан бүх төрлийн судалгаа шинжилгээ хийдэг мэргэжилтнүүдэд зориулсан. Дата анализын практик ур чадваруудыг R, SPSS, Stata программууд дээр ажиллаж сурахаас гадна…
Премиум багц
Excel, BI, дата анализ, өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалт, гүн сургалт, хувь хүний хөгжлийн цогц сургалтуудыг багтаасан ПРЕМИУМ багцыг танд санал болгож байна. Багцын…



