НүүрМэдээДата анализ SPSS ном худалдаанд гарлаа.

Дата анализ SPSS ном худалдаанд гарлаа.

Энэхүү номонд судалгааны ажлын сэдэв сонгох, аргачлал тодорхойлохоос эхлээд өгөгдлийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах хүртэлх бүх үе шаттай холбоотой сэдвүүдийг хамруулан бэлтгэсэн. Судалгааны бэлтгэл үе шат, Өгөгдөл бэлдэх үе шат, Өгөгдөлд шинжилгээ хийх үе шат, Судалгааны үр дүнг тайлагнах гэсэн үндсэн 4 бүлэгт хуваагдана.
Судалгааны бэлтгэл үе шат хэсэгт судалгааны арга зүйн суурь ойлголтууд, судалгааны ажил хийх дарааллыг;
Өгөгдөл бэлдэх үе шатанд SPSS программын суурь ойлголтууд, асуулгын хуудас болон өгөгдлөө шивж оруулах, боловсруулалт хийх;
Өгөгдөлд шинжилгээ хийх үе шат хэсэгт дискрептив болон нарийвчилсан өгөгдлийн шинжилгээ болох Reliability analysis, Таамаглал шалгах P-value арга, T-test, Correlation Analysis, Regression Analysis, Moderation & Mediation Analysis, Logistic Regression, Factor Analysis, K-Means Cluster Analysis зэрэг аргууд болон гарч ирсэн үр дүнг хэрхэн тайлбарлах;
Судалгааны тайлан хэсэгт академик судалгааны тайлангийн бүтэц, агуулга, жишээ судалгааны ажилтай тус тус танилцах болно.
Академик судалгаа хийж буй бакалавр, магистр, докторын шатны оюутнууд, багш нар болон ажлын байранд судалгаа шинжилгээ хийх, өгөгдөл дээр анализ хийн шийдвэр гаргалтандаа ашиглах хэрэгцээ шаардлага гардаг хүмүүст зориулсан.

📊 АГУУЛГА:
Энэхүү номонд судалгааны арга зүйг том зургаар нь ойлгож, асуулгын хуудас боловсруулах, өгөгдлөө зөв цуглуулах арга зүй, өгөгдөл шивэх, боловсруулах, шинжилгээ хийх, үр дүнгээ тайлбарлах гэх мэт судалгааны бүх үе шаттай холбоотой сэдвүүдийг хамруулан бэлтгэсэн.
⭐ График, хүснэгтүүд байгуулах
⭐ Дискрептив анализ
⭐ Reliability analysis, Cronbach’s Alpha
⭐ Таамаглал шалгах P-value арга
⭐ One Sample, Paired Sample, Independent Sample t-test
⭐ Вариацын шинжилгээ ANOVA
⭐ Корреляцийн шинжилгээ
⭐ Регрессийн шинжилгээ
⭐ Moderation & Mediation Analysis
⭐ Логистик регрессийн шинжилгээ
⭐ Факторын шинжилгээ
⭐ K-Means кластерийн шинжилгээ

📊 ӨГӨГДӨЛ:
Номон дээр ашиглагдаж буй судалгааны өгөгдлүүдийг өөрийн компьютер дээрээ ⬇️ татаж аваад дагаж хийх боломжтой.

📊 ҮЗҮҮЛЭЛТ:
Худалдаанд гарсан огноо : 2023-05 сар
Формат : Зөөлөн хавтастай, Өнгөт хэвлэл.
Нүүрний тоо : 200 нүүр
Бүтээлийн хэл : Монгол
Жин : 355 гр
Хэмжээс : 245 x 175 x 10 мм

 

Та уг номын Data School Веб болон АПП дээр цахимаар унших боломжтой. Унших

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Data School ХАВРЫН урамшуулал эхэллээ | Бүх сургалт, багц, цахим ном 30% OFF | Бүртгэл: 4-р сарын 30-г дуустал Купон...
VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг...
    SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг удирдах, боловсруулах стандарт программчлалын хэл бөгөөд өгөгдлийн сангийн админууд, хөгжүүлэгчид, дата...