Excel багц

Excel багц хэнд зориулсан бэ?

Энэхүү багц нь Excel-ийн суурь мэдлэгтэй бөгөөд ур чадвараа дараагийн түвшинд гаргахыг хүссэн бүх хүмүүст тохиромжтой.

Ялангуяа:

  • Оффис, бизнесийн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд
  • Санхүү, нягтлан бодох чиглэлийн ажилтнууд
  • Борлуулалт, маркетингийн мэргэжилтнүүд
  • Хүний нөөц болон үйл ажиллагааны ажилтнууд
  • Менежер, удирдах ажилтнууд
  • Судалгаа, шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд
  • Тайлан, өгөгдөлтэй тогтмол ажилладаг хүмүүс
  • Карьерын боломжоо нэмэгдүүлэхийг хүссэн оюутан, залуу мэргэжилтнүүд
  • Excel дээр ажлаа илүү хурдан, автомат байдлаар хийхийг хүссэн хүн бүрт зориулсан.

Багцад ямар сургалтууд багтсан бэ?

1. Excel: Анхан шат

Excel программыг эхнээс нь системтэйгээр сурч, хүснэгттэй ажиллах, өгөгдөл оруулах, форматлах, үндсэн томъёо болон функц ашиглах зэрэг өдөр тутмын ажилд шаардлагатай суурь ур чадвар эзэмшинэ. Excel-ийг өмнө нь сайн ашиглаж байгаагүй хүмүүст зориулсан анхны алхам болно.

2. Бизнес Excel 1.0 – Дунд шат

Excel-ийн дунд шатны хамгийн чухал мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ. Өгөгдөл боловсруулах, томъёо болон функц ашиглах, мэдээллийг цэгцлэх, тооцоолол хийх болон ажлын байранд хэрэгтэй практик Excel ур чадваруудаа хөгжүүлнэ.

3. Бизнес Excel 2.0 – Ахисан шат

Excel-ийн ахисан түвшний боломжуудыг ашиглаж, илүү нарийн төвөгтэй тооцоолол, өгөгдлийн боловсруулалт, анализ болон тайлагнал хийх ур чадвараа дараагийн түвшинд хүргэнэ. Том хэмжээний мэдээлэлтэй илүү үр дүнтэй ажиллаж, Excel-ийн боломжуудыг гүнзгий ашиглаж сурах болно.

4. Excel VBA Макро

Excel дээрх давтагддаг ажлуудыг автоматжуулах VBA болон Macro ашиглах практик мэдлэг эзэмшинэ. Гараар олон дахин хийдэг үйлдлүүдээ автоматжуулж, ажлын хурд болон бүтээмжээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой болно.

5. Google Sheets дээр бүтээмжтэй ажиллах нь

Google Sheets ашиглан өгөгдөл боловсруулах, томъёо болон функц ашиглах, мэдээлэлд анализ хийх, Pivot Table үүсгэхээс гадна бусадтай нэг файл дээр хамтран ажиллах практик ур чадвар эзэмшинэ.

6. Excel Дата Анализ

Excel ашиглан өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, Pivot Table болон график ашиглан мэдээллийг шинжлэх, мөн статистикийн үндсэн аргуудыг хэрэгжүүлэх цогц сургалт юм. Корреляци, магадлал, тархалт, итгэх завсрын үнэлгээ, ANOVA зэрэг анализын аргуудыг Excel орчинд ашиглаж сурна.

Таны эзэмших гол ур чадварууд

Энэхүү Excel багцыг бүрэн судалснаар та:

  • Дунд болон ахисан түвшний томъёо, функц ашиглах
  • Өгөгдлийг боловсруулах, цэгцлэх
  • Их хэмжээний мэдээлэлтэй ажиллах
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх
  • Тайлан болон график байгуулах
  • Excel-ийн форматжуулалт, визуалчлалыг үр дүнтэй ашиглах
  • VBA болон Macro ашиглаж асуудал шийдвэрлэх
  • Ажлын байранд Excel-ийг илүү мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай болно.

Excel ур чадвар – таны карьерын чухал хөрөнгө

Олон ажлын байранд Excel бол үндсэн шаардлагын нэг байдаг ч Excel-ийг үнэхээр сайн ашиглаж чаддаг хүмүүс ховор байдаг. Иймд Excel-ийн дунд болон ахисан түвшний ур чадвар нь таныг бусдаас ялгаруулах бодит давуу тал болж чадна.

ДэлгэрэнгүйХураангуй

Багцад хамаарах сургалтууд

  • course thumbnail

    Excel: Анхан шат

    Excel программыг эхнээс нь цэгцтэй ойлгон сурахыг хүсч байна уу? Excel дээр үр бүтээлтэй, сайн ажиллаж сурах нь хүн бүрийн хувьд хамгийн хэрэгтэй ур...

    49,000₮Үнэгүй
    Анхан шат
    29 Хичээл
  • course thumbnail

    Бизнес Excel 1.0 Дунд шат

    Microsoft Excel дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэдвүүдийг нэгтгэн боловсруулсан "BUSINESS EXCEL 1.0" сургалт. Өдөр бүр Excel дээр ажиллаж, томъёо тооцоолол хийх, тайлан мэдээлэл боловсруулах,...

    135,000₮
    Дунд шат
    54 Хичээл
  • course thumbnail

    Бизнес Excel 2.0 Ахисан шат

    Энэхүү сургалт нь "Бизнес Excel 1.0" сургалтын дараагийн шатны сургалт ба Excel программ дээр төрөл бүрийн ахисан түвшний томъёо тооцоолол хийж сурахад тусална.

    135,000₮
    Ахисан шат
    68 Хичээл
  • course thumbnail

    Excel VBA Макро

    VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг багасгах, цаг хугацаа хэмнэх...

    139,000₮
    Ахисан шат
    37 Хичээл
  • course thumbnail

    Google Sheets дээр бүтээмжтэй ажиллах нь

    Google Sheets-ийг өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглаж, өгөгдөл боловсруулах, томъёо ашиглах, анализ хийх болон бусадтай хамтран ажиллах практик ур чадварыг эзэмшинэ.

    99,000₮
    Анхан шат
    26 Хичээл
  • course thumbnail

    Excel Дата Анализ

    Энэ сургалт нь Excel ашиглан дата анализ хийх цогц ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, хүснэгт, график ашиглан өгөгдлийг ойлгомжтой дүрслэхээс эхлээд...

    80,000₮
    Ахисан шат
    42 Хичээл
error:
Back to top