Claude AI: Chat & Prompting
Энэхүү сургалт нь Claude AI-г өдөр тутмын ажил, суралцах үйл явц, судалгаа, контент боловсруулах, өгөгдөлтэй ажиллах болон код бичихэд үр дүнтэй ашиглаж сурахад зориулсан практик сургалт юм.
Сургалтын тухай
- Claude Chat сургалт нь Claude AI-г өдөр тутмын ажил, суралцах үйл явц, судалгаа, контент боловсруулах, өгөгдөлтэй ажиллах болон код бичихэд үр дүнтэй ашиглаж сурахад зориулсан практик сургалт юм.
- Сургалтын эхэнд Claude AI болон Claude Chat-ийн үндсэн боломжуудтай танилцаж, Prompt Engineering-ийн зарчим, үр дүнтэй prompt бичих арга техникийг практик жишээгээр эзэмшинэ.
- Үүний дараа Claude ашиглан судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, бичвэр найруулах, Facebook пост бэлтгэх, PDF болон зурагнаас бүтэцтэй өгөгдөл бэлдэх, хувийн AI багш болгон ашиглах, код бичүүлэх зэрэг бодит хэрэглээний даалгавруудыг шат дараатайгаар гүйцэтгэнэ.
Энэ сургалтанд багтсан зүйлс
▶
2 цаг 30 минут
Видео хичээл
↓
32 татах материал
Prompt болон сургалтанд ашиглагдсан файлууд
▣
Web & Mobile App
Хаанаас ч суралцах
☑
5+ даалгавар
Практик дасгалууд
≡
6 модуль
Шаталсан learning path
★
Сертификат
Цахим сертификат
Сургалтаар юу сурах вэ?
- Claude AI болон Claude Chat-ийн үндсэн боломжуудыг ойлгоно.
- Үр дүнтэй prompt бичих Prompt Engineering аргачлалуудыг ашиглана.
- Claude ашиглан судалгаа хийж, мэдээллийг нэгтгэн дүгнэнэ.
- Нийтлэл, Facebook пост болон бусад бичвэрийг боловсруулах, найруулах арга зүй.
- PDF, зураг, баримт болон receipt-ээс бүтэцтэй өгөгдөл бэлтгэн CSV хэлбэрт оруулна.
- Claude-г өөрийн түвшин, зорилгод тохирсон хувийн AI багш болгон ашиглана.
- Код бичүүлэх, тайлбарлуулах болон программчлалын даалгавар гүйцэтгүүлэх.
- Claude-г өдөр тутмын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх AI туслах болгон ашиглах практик ур чадвартай болно.
Хэнд зориулсан бэ?
- Энэхүү сургалт нь Claude AI-г ажил, бизнес, суралцах үйл ажиллагаандаа практик байдлаар ашиглахыг хүсэж буй мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, оюутнууд, судлаачид болон AI-г анхлан суралцагчдад тохиромжтой.
- Программчлал болон AI-ийн өмнөх мэдлэг шаардахгүй.
Сургалтын хөтөлбөр
- CLAUDE AI ТАНИЛЦУУЛГА
- PROMPT ENGINEERING АРГУУД
- CLAUDE АШИГЛАН СУДАЛГАА ХИЙХ
- БИЧИХ, НАЙРУУЛГА ХИЙЛГЭХ
- PDF, ЗУРАГНААС ӨГӨГДӨЛ БЭЛДҮҮЛЭХ
- БУСАД ХЭРЭГЛЭЭНҮҮД



