“ДАТА АНАЛИСТ” ТАНХИМЫН СУРГАЛТ – Мэргэжлийн Дата Аналистууд бэлтгэх танхимын эрчимжүүлсэн сургалтын бүртгэл эхэллээ. Data School нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй өгөгдлийн ухаан, дата анализ, машин сургалтын чиглэлээр сургалт, зөвлөгөө үзүүлж буй мэргэжлийн академи билээ. Бид 2018 оноос хойш өөрийн сошиал хуудас, веб платформ болон гар утасны АПП-аар дамжуулан 20,000 гаруй хүнд үнэ төлбөргүй хичээлүүд, нийтлэлүүд болон цогц сургалтуудаар дамжуулан мэдлэг, мэдээллийг түгээсэн байна. 2025 онд бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн өгөгдлийн дэд бүтэц хөгжүүлэх, BI, ML/AI хөгжүүлэлт хийж эхэлснээс гадна танхимын хөтөлбөр нээн цөөн тооны суралцагчидад чанартай мэдлэг, ур чадварыг олгохоор “ДАТА АНАЛИСТ” танхимын хөтөлбөрөө зарлаад байна. Уг хөтөлбөр нь 2026 оны 1 сарын 6-нд эхлэх эрчимжүүлсэн сургалт юм. Анги дүүргэлт ердөө 10 хүн байх ба та мэргэжлийн чухал ур чадваруудыг эзэмшиж, Дата Аналист карьераа эхлүүлэх, карьерийн зөвлөгөө авах боломжийг бүү алдаарай.
Хөтөлбөрт хамрагдсанаар юу сурах вэ?
- Data Analytics Methodology: Өгөгдлөөс мэдлэг гарган авах арга зүй, практик ур чадварууд.
- Excel: Өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, томъёо, функц ашиглах, Pivot Table, төрөл бүрийн графикууд байгуулах, дата анализ хийх.
- Power BI: Бизнес аналитик, дашбоард хөгжүүлэлт, DAX, өгөгдлийн загварчлал хийж сурах.
- Tableau: Төрөл бүрийн тооцоолол, дүрслэл график, интерактив тайлан боловсруулах
- Өгөгдлийн сан ба SQL: Query бичих, query ашиглан төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх
- Python программчлал: Өгөгдөл боловсруулах (Pandas, NumPy), өгөгдөл дүрслэх (Matplotlib, Seaborn), шинжилгээ хийх аргууд.
- Capstone төсөл: Дата Аналистын практик ур чадвар эзэмших Capstone төсөл, өөрийн Portfolio-г үүсгэх.

Хөтөлбөрийн онцлох давуу талууд
- Танхимын сургалт – Та мэргэжлийн багш нарын зөвлөгөө, зааврын дагуу танхимаар суралцаж, бодит ур чадвар эзэмшинэ.
- Онлайн дэмжлэг – Data School вебсайт болон гар утасны аппын 1 жилийн эрх үнэгүй дагалдана.
- Практикт суурилсан – Онол 20%, Практик 80% зарчмаар бодит өгөгдөл дээр ажиллан, асуудал шийдвэрлэнгээ сурах болно.
- Ажлын бодит кейсүүд – Компанийн бизнес анализ хийх жишээ өгөгдлүүдтэй ажиллана.
- Capstone төсөл – Portfolio-доо оруулах бодит төсөл, даалгавруудыг хийж гүйцэтгэнэ.
- “Дата Аналист” танхимын сургалтын Сертификат Англи, Монгол хэл дээр дагалдана.
Хэнд зориулсан бэ?
- Мэргэжилтнүүд: Бизнес, Санхүү, Эдийн засаг болон бусад мэргэжлээс ДАТА АНАЛИСТ болохоор зорьж буй мэргэжилтнүүд
- Анхлан суралцагчид: Анхан шатны мэдлэггүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч сурах чин хүсэлтэй хүмүүс
- Оюутнууд: Оюутан сурагчид, шинэ төгсөгчид.
Хамрагдах заавар:
- https://data-school.mn/courses/data-analyst/ бүртгэлийн линкээр орж суудлаа баталгаажуулна уу.
Холбоо барих:
- Утас: +976 8888-4820
- И-мэйл: [email protected]
- Чатбот: http://m.me/DataSchoolMN
Data School – Data & AI Academy / Өгөгдөл, хиймэл оюун ухааны академи