Zotero программ ашиглах дэлгэрэнгүй заавар

Өмнөх нийтлэлээр бид та бүхэнд эшлэл хэрэглэх арга зүйн зааврыг хүргэж байсан билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ эрдэм шинжилгээний ажил, эх сурвалж, эшлэл, лавлагааг цэгцтэй зохион байгуулж, хадгалах, хуваалцахад зориулсан үнэгүй программ хангамж болох Zotero-г хэрхэн ашиглах зааврыг хүргэе. 


1. Zotero-г татаж суулгах

Zotero-ийн албан ёсны вэбсайт болох www.zotero.org руу орно.

Программ татах

  • Өөрийн үйлдлийн системд тохирох хувилбарыг сонгоно (Windows, macOS, Linux).
  • “Download” товчийг дарж татаж авна.

Суулгах

  • Татсан файлаа ажиллуулж, зааврын дагуу суулгана.
  • Суулгалтын явцад нэмэлт өргөтгөлүүдийг (browser connector) сонгохыг санал болговол суулгаарай. Энэ нь вэбээс шууд ишлэл авахад тусална.

2. Бүртгэл үүсгэх

Бүртгэл үүсгэх. Zotero-г ашиглахын тулд та бүртгэлтэй байх шаардлагатай. https://www.zotero.org/user/register линкээр орж бүртгэл үүсгэнэ.

Нэвтрэх. Программыг ажиллуулсны дараа нэвтрэх хэсэгт бүртгэлээрээ нэвтэрнэ.

3. Zotero-г тохируулах

Фолдер (Collection) үүсгэх. Зүүн талын “New Collection” товчийг дарж, өөрийн судалгааны ажлын нэр эсвэл сэдвийн дагуу фолдер үүсгэнэ.

Cloud Storage. Zotero таны мэдээллийг үүлэн технологид хадгалах боломжийг олгодог тул “Preferences > Sync” цэснээс тохиргоог хийж өгөх боломжтой.

4. Эх сурвалж нэмэх

4.1. Гар аргаар нэмэх

  • “New Item” товчийг дарж эх сурвалжийн төрлийг сонгоно (жишээ нь: ном, нийтлэл, вэб хуудас гэх мэт).
  • Эх сурвалжийн мэдээллийг гараар оруулна.

4.2. Вэб хөтчөөс эх сурвалж нэмэх

  • Вэб хөтөчид Zotero Connector суулгасан бол ишлэл авахыг хүссэн веб хуудсанд зочилно.
  • Хөтчийн хэрэгслээс Zotero товчийг дарж эх сурвалжийг автоматаар нэмнэ.

4.3. PDF эсвэл файл нэмэх

  • PDF файлаа шууд Zotero руу чирж оруулж болно. Эсвэл New Item > Store Copy of File сонголтоор оруулна.
  • Zotero автоматаар PDF-ийн мета өгөгдлийг уншиж эх сурвалж болгон хадгална.

5. Эшлэл болон библиограф үүсгэх

Эшлэл үүсгэх.  Microsoft Word, Google Docs зэрэгт Zotero нэмэлт суулгасан бол текст дээрээ курсороо байрлуулж, Zotero-ийн “Add Citation” функцийг ашиглана.

Эшлэл хийх стандартаа сонгоно. APA, MLA, Chicago гэх мэт.

Эшлэл хийх судалгааны файлаа сонгоход Zotera программ автоматаар in-text citation буюу өгүүлбэр дунд эшлэл үүсгэнэ. 

Библиограф үүсгэх. Zotero дотор сонгосон эх сурвалжаа баруун товчоор дарж “Create Bibliography from Item” командыг сонгоно. Эсвэл Word программаасаа “Add/Edit Bibliography” коммандыг дарна.

6. Тохиргоо ба нэмэлт функцууд

6.1. Эшлэлийн формат өөрчлөх

“Preferences > Export” цэснээс эшлэл болон библиографын форматыг сонгоно (APA, MLA, Chicago гэх мэт).

6.2. Хамтран ажиллах:

Бусад судлаачидтай хамтран ажиллахын тулд “New Group” үүсгэж, өөрийн багийн гишүүдийг урьж болно.

6.3. Tag болон Annotation ашиглах:

Эх сурвалжид тэмдэглэгээ хийх, тэмдэглэл нэмэх, тодорхой үгсээр ангилах боломжтой.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (AI) загваруудын хөгжүүлэлт нь илүү хүчирхэг, олон төрлийн өгөгдөл боловсруулах чадвартай болж байна. Google DeepMind-ийн...
  • AI
    ,
    Судалгаа
  • 3 сар 14, 2025
Судалгааны ажил хийхэд ашиглаж болох голлох датабаазуудыг ангиллаар нь жагсааж энэ нийтлэлд оруулж байна. Эдгээр датабаазууд нь шинжлэх ухааны олон...
  • Судалгаа
  • 3 сар 5, 2025
Академик орчин болон аливаа төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөв асуулт тавьж, зөв асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал....
  • Судалгаа
  • 2 сар 22, 2025