
Stack Overflow 2025 хөгжүүлэгчдийн судалгаа гарч “Admired and Desired / Desired and Admired” гэсэн ангиллаар хөгжүүлэгчдийн ямар технологи, framework, багажуудыг сонирхож байгаа (Desired) болон өндрөөр үнэлж байгаа (Admired) талаар судалгааны үр дүн гарсан байна.
Гол дүгнэлтүүд:
Хамгийн их хүсэмжлэгдэж буй (Desired):
- Large Language Models (27.3%) – хөгжүүлэгчид хамгийн их суралцахыг хүсч буй чиглэл.
- Google Gemini (24.9%)
- Tailwind CSS 4 (22.1%)
- .NET 8+ (16.7%)
- Ollama (15.4%)
Эдгээр нь шинээр гарч ирж буй болон хурдтай хөгжиж буй технологиудыг суралцах эрэлт өндөр байгааг харуулж байна.
Хамгийн их үнэлэгдэж буй (Admired):
- uv (74.2%) – хамгийн ихээр үнэлэгдэж буй tag.
- Large Language Models (67.6%)
- .NET 8+ (67.1%)
- Polars (67.9%)
- Delphi 12+ Athens (69.5%)
AI ба шинэ чиг хандлага давамгайлж байна:
- LLM, Google Gemini, RAG, Ollama, LangGraph, Amazon Bedrock зэрэг AI-тэй холбоотой технологиуд маш өндөр байр эзэлж байна.
- Энэ нь хөгжүүлэгчдийн AI ба Generative AI орчинд хүчтэй сонирхолтой байгааг харуулсан үр дүн гарсан байна.
Frontend & Dev Tools:
- Tailwind CSS 4, Shadcn/ui зэрэг UI framework-үүд сурах хэрэгцээ ихтэй.
- Pydantic, Polars зэрэг өгөгдлийн хэрэгслүүд үнэлэгдсэн нь дата боловсруулалт чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.
Бага эрэлттэй, бага үнэлэгдсэн:
- Ultralytics (YOLO framework) – Desired 1.3%, Admired 48.4%.
- Odoo – Desired 2.6%, Admired 39.2%.
- Hostinger, visionOS зэрэг нь харьцангуй бага хувийг эзэлж байна.
2025 онд хөгжүүлэгчид AI ба LLM экосистем-ийг хамгийн их суралцахыг хүсч байна. Харин суурь технологиуд (.NET 8+, uv, Polars гэх мэт) хамгийн ихээр үнэлэгдэж байна. Энэ нь ирээдүйн ур чадварын эрэлт AI, UI framework, өгөгдлийн боловсруулалт дээр төвлөрч байгааг харуулж байна.
Судалгааг бүрэн эхээр нь унших бол: https://survey.stackoverflow.co/2025