Zero-Shot, One-Shot, Few-Shot Prompt тухай

“Shot” гэдэг нь юу вэ?

Хиймэл оюун ухаан (AI) болон том хэлний загварууд (LLM)–ын орчинд “shot” гэдэг нь тухайн загварт өгөх жишээний тоог илэрхийлдэг нэр томъёо юм. Өөрөөр хэлбэл, та загварт ямар нэг даалгавар өгөхдөө хэдэн жишээг хамтад нь өгч чиглүүлж байна вэ? гэдгийг “shot” гэдэг.

  • Zero-Shot → Ямар ч жишээгүй, зөвхөн даалгаврын тайлбар өгдөг.
  • One-Shot → Нэг жишээ өгөөд, дараагийн ижил төрлийн ажлыг хийлгэдэг.
  • Few-shot Prompt → Few-shot гэдэг нь хэд хэдэн (ихэвчлэн 2–10) жишээ өгөөд, шинэ өгөгдөл дээр ажиллуулах арга.

Эдгээр аргыг зөв ашиглах нь AI-г илүү найдвартай, хэрэгцээтэй хариулт гаргахад тусалдаг.

Zero-Shot Prompt

Тодорхойлолт:
Zero-Shot гэдэг нь загварт зөвхөн даалгавар өгдөг бөгөөд ямар ч жишээ харуулдаггүй арга юм. Энэ үед AI өөрийн сургалтын явцад сурсан мэдлэгтээ тулгуурлан шууд үр дүн гаргана.

Практик жишээ:
Та судалгааны өгүүллийг англиас монгол руу орчуулах шаардлагатай гэж бодъё.

Prompt (Zero-Shot):

“Доорх судалгааны өгүүллийг монгол хэл рүү албан ёсны хэв маягаар орчуул.”

Input: “Artificial Intelligence has transformed business operations by automating repetitive tasks and enhancing decision-making processes.”

Output (AI-ийн хариулт):

“Хиймэл оюун ухаан нь бизнесийн үйл ажиллагааг давтагддаг ажлуудыг автоматжуулж, шийдвэр гаргалтыг сайжруулж байна.”

Zero-Shot аргаар AI зөв орчуулж байгаа боловч орчуулгын нарийвчлал, хэв маяг үргэлж тогтвортой биш байж болно.

One-Shot Prompt

Тодорхойлолт:
One-Shot гэдэг нь AI-д нэг жишээ өгөөд дараагийн өгөгдөлд ижил арга барилаар ажиллахыг хүсэх арга. Энэ нь AI-д чиглэл өгч, илүү тогтвортой хариу гаргахад тусалдаг.

Практик жишээ:
Та бүтээгдэхүүний хэрэглэгчийн сэтгэгдлийг ангилж “эерэг” эсвэл “сөрөг” гэж ангилуулах гэж байна.

Prompt (One-Shot):

Жишээ:
Input: “This phone’s battery lasts all day, I’m very happy with it.”
Output: “Эерэг”

Input: “The delivery was late and the product quality was poor.”
Output:

Output (AI-ийн хариулт):

“Сөрөг”

Энд AI өмнөх жишээнээс “Эерэг/Сөрөг” ангиллын хэв маяг-ыг ойлгож, шинэ өгөгдөл дээр зөв хариу өгсөн байна.

Few-Shot Prompt

Тодорхойлолт:
Few-Shot гэдэг нь AI-д хэд хэдэн жишээ өгч, дараа нь шинэ өгөгдөл дээр ижил арга барилаар ажиллахыг хүсэх арга. Энэ нь AI-д илүү нарийн ойлголт өгч, хариуг тогтвортой гаргахад тусалдаг.

Практик жишээ:

  • Ангилал: “Борлуулалт”, “Техникийн дэмжлэг”, “Ерөнхий мэдээлэл”
  • AI-д хэд хэдэн жишээг өгөөд шинэ имэйлийг ангилах.
  • Практик хэрэглээ: Өдөрт ирж буй олон имэйлийг автоматаар ангилах.

Input: “My internet is not working, please help.”
Output: “Техникийн дэмжлэг”

Input: “Special offer: 20% off this weekend.”
Output: “Борлуулалт”

Input: “Meeting agenda for next Monday.”
Output: “Ерөнхий мэдээлэл”

Хураангуйлбал:

Brown et al. (2020)

Эх сурвалж:

  • Brown et al. (2020). Language Models are Few-Shot Learners. NeurIPS.
  • OpenAI Documentation
  • Google AI Blog – Prompt Design Strategies

Холбоотой нийтлэлүүд

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун (AI) нь шийдвэр гаргадаг, зорилго тодорхойлдог, өөрөө гүйцэтгэдэг систем рүү шилжиж байна. Энэ шилжилтийн төвд хоёр...
  • AI
  • 2 сар 24, 2026
“Consumer Electronics Show (CES) 2026” — Дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй технологийн үзэсгэлэн (тэргүүлэх технологийн худалдаа, инновацийн арга хэмжээ)...
  • AI
  • 1 сар 14, 2026
GPT-5.2 — OpenAI-ийн шинэ үеийн AI загвар 2025 оны 12 сарын 11-нд OpenAI-ийн GPT-5.2 загвар албан ёсоор гарч, GPT-5.1-ээс өндөр...
  • AI
  • 1 сар 11, 2026