Back to posts

Sequence томъёо ашиглах заавар

1. SEQUENCE гэж юу вэ?

SEQUENCE томъёо нь Office 365-д шинээр нэмэгдсэн динамик массив (dynamic array) функц бөгөөд дараалласан тоонуудыг автоматаар үүсгэдэг.

Энэ нь цаг хугацаа их авдаг гар ажиллагааг багасгаж, огноо, индекс, матриц, жагсаалт зэрэг олон төрлийн өгөгдлийг хурдан бэлдэх боломжийг олгодог.

2. Бичиглэл

=SEQUENCE(rows, [columns], [start], [step])
  • rows – Үүсгэх мөрийн тоо (заавал байх ёстой)
  • columns – Багана (заавал биш, default = 1)
  • start – Дараалал эхлэх тоо (default = 1)
  • step – Алхам буюу тоонуудын хоорондын зөрүү (default = 1)

3. Жишээнүүд

ХэрэглээТомъёоҮр дүн
1–10 хүртэл дараалал (баганад)=SEQUENCE(10)1,2,3,…,10
1 мөрөнд 1–10=SEQUENCE(1,10)1 2 3 … 10
Тэгш тоо 2–20=SEQUENCE(10,1,2,2)2,4,6,…,20
2025.01.01-ээс 31 өдөр=SEQUENCE(31,1,DATE(2025,1,1),1)2025.01.01 → 2025.01.31
Матриц (3×3 grid)=SEQUENCE(3,3,1,1)1-ээс 9 хүртэл 3 мөр, 3 багана

4. Хослуулан ашиглах боломжууд

  • TRANSPOSE той хамт → мөрийг багана болгох, баганыг мөр болгох =TRANSPOSE(SEQUENCE(1,10))
  • TODAY() функцтэй хамт → өнөөдрөөс эхлэн дараагийн өдрүүдийг гаргах =SEQUENCE(7,1,TODAY(),1)
  • RANDARRAY эсвэл SORT функцтэй хамт → санамсаргүй дараалал гаргах

Excel дээр ажиллах ур чадвараа үр дүнтэй дээшлүүлэх цогц сургалтууд – Excel & BI багц

error:
Back to top