Data Analyst

Learning Path
4.8
141 reviews
5,278 students
11 courses
406 lessons
Collection image

Дата аналист чиглэлээр суралцахад дараах сургалтын дарааллыг санал болгож байна.

Хөтөлбөрт хамаарах сургалтууд

  • сургалт 1

    Дата аналитикс үндэс

    Орчин үеийн бизнес, байгууллагууд өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг илүүтэй хэрэгжүүлэх болсноор өгөгдлийг ойлгодог, дата аналитикийн аргуудыг ашиглаж, үр дүн гаргаж чаддаг ур чадвартай мэргэжилтнүүд эрэлттэй байна. “Дата Аналитикс Үндэс” сургалт нь энэ салбарт амжилттай ажиллах онолын суурь мэдлэг, ур чадварыг танд олгоно.

    119,000₮
  • сургалт 2

    Excel: Анхан шат

    Excel программыг эхнээс нь цэгцтэй ойлгон сурахыг хүсч байна уу? Excel дээр үр бүтээлтэй, сайн ажиллаж сурах нь хүн бүрийн хувьд хамгийн хэрэгтэй ур чадваруудын нэг болоод байна. Магадгүй таны ажил мэргэжлийн өсөлт, илүү бүтээмжтэй ажилласнаар цаг хугацаа хэмнэх гэх мэт олон давуу талтай. Бид Excel программын суурь ойлголтуудыг системтэй бэлдэн та бүхэнд энэхүү сургалтаараа хүргэж байна.

    49,000₮
  • сургалт 3

    Бизнес Excel 1.0 Дунд шат

    Microsoft Excel дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэдвүүдийг нэгтгэн боловсруулсан "BUSINESS EXCEL 1.0" сургалт. Өдөр бүр Excel дээр ажиллаж, томъёо тооцоолол хийх, тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, график байгуулах, өгөгдөл хувиргах, Excel дээр ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэхийг хүсдэг хүн бүрт зориулсан сургалт.

    135,000₮
  • сургалт 4

    Excel Дата Анализ

    Энэ сургалт нь Excel ашиглан дата анализ хийх цогц ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, хүснэгт, график ашиглан өгөгдлийг ойлгомжтой дүрслэхээс эхлээд магадлал, тархалт, корреляци, итгэх завсрын үнэлгээ, вариацын шинжилгээ зэрэг статистикийн суурь арга техникийг Excel орчинд хэрэгжүүлж сурах болно.

    80,000₮
  • сургалт 5

    Power BI Дашбоард

    Power BI нь олон төрлийн өгөгдлийг нэгтгэн цогц байдлаар анализ хийх, интерактив ДАШБОАРД байгуулах зориулалттай хүчирхэг хэрэгсэл билээ. Хэрвээ танд мэргэжлийн түвшинд Дашбоард бэлтгэх, анализ хийх, бизнесийн гол гол үзүүлэлтүүдээ өдөр бүр хянах, ажлаа хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага гардаг бол энэ сургалтыг танд санал болгож байна.

    149,000₮
  • сургалт 6

    Tableau Дашбоард

    Өгөгдлийн төрөл, хэмжээнээc үл хамааран бүх төрлийн мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжтой Tableau программын анхан шатнаас дунд түвшин хүртэлх хичээлүүдийг бэлтгэн танд хүргэж байна. Tableau нь ахисан түвшний анализ, шинжилгээ хийх олон функцүүдтэй бөгөөд өдөр тутмын гар ажиллагааг автоматжуулж, мэргэжлийн түвшинд тайлан, дашбоард хийх боломжийг олгоно.

    149,000₮
  • сургалт 7

    Tableau Дата Анализ

    Дата анализын аргуудыг Tableau программ ашиглан хэрэгжүүлэх сургалт. Мөн Tableau calculation ашиглан өгөгдөл бэлдэх, боловсруулах, томъёо тооцоолол хийж сурах, аналитик хэрэгслүүдийг ашиглаж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх практик ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

    119,000₮
  • сургалт 8

    SQL Дата Анализ

    SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг удирдах, боловсруулах стандарт программчлалын хэл бөгөөд өгөгдлийн сангийн админууд, дата инженерүүд, хөгжүүлэгчид, дата аналистууд гэх зэрэг технологийн мэргэжилтнүүдийн ашигладаг гол хэл билээ. Энэхүү сургалтаар та бодит өгөгдлийн сан дээр ажиллан анхан шатнаас ахисан шат хүртэлх Query бичиж сурах практик ур чадварыг эзэмших болно.

    119,000₮
  • сургалт 9

    Data Science Python

    Python хэл бол “Веб хөгжүүлэлт", “Хиймэл оюун ухаан”, ”Дата сайнс” зэрэгт түгээмэл ашиглагдаж байгаа програмчлалын хэл билээ. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, Хиймэл оюун ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа учраас цаашдаа ч хэрэглээ нь хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ та Дата Аналист, Дата Сайнтист-аар ажиллахаар эсвэл сурахаар төлөвлөж буй бол таны зайлшгүй эзэмших шаардлагатай програмчлалын хэл бол Python юм.

    135,000₮
  • сургалт 10

    Machine Learning Kaggle

    Энэхүү сургалтын хүрээнд Kaggle платформ дээр бодит дата дээр ажиллах бөгөөд Python дээр дата цэвэрлэх, боловсруулах, анализ хийх, машин сургалтын загвар сургах гэх мэт практик ур чадварыг олгоно. Supervised Machine Learning, Kaggle тэмцээнд оролцох суурь мэдлэг, чадварыг эзэмшинэ.

    69,000₮
error:
Back to top