
С.Загарсүрэн нь Data School-г үүсгэн байгуулагч бөгөөд ахлах дата аналистаар болон Data Science баг удирдан ажиллаж байсан туршлагатай. МУИС-г Эдийн засагч-Статистикч мэргэжлээр, Австрали улсын Сиднейн Технологийн Их Сургуулийг өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Дата аналитикс болон хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Заадаг сургалтууд
Deep Learning TensorFlow & Keras
Deep Learning (Deep Neural Networks) нь биологийн мэдрэлийн сүлжээ буюу хүн болон амьтны төв мэдрэлийн системийг дуурайлган хийсэн математик загварчлал бөгөөд зураг ангилах, обьект таних, яриа таних, орчуулга хийх, санал болгох систем, хайлтын систем, асуулт хариултын системүүд гэх мэтэд ашиглагддаг орчин үеийн хиймэл оюун ухааны хөгжлийн гол суурь билээ. Энэхүү сургалтаар Deep Learning, Deep Neural Networks - н гол ойлголтууд болох нэйрон, layers, activation function, gradient-based optimization, epoch, batch size, learning rate, early stopping зэрэгтэй танилцахаас гадна өгөгдөл дээр Supervised Learning загвар сургахыг TensorFlow, Keras ашиглан хийж сурна.
149,000₮Python: Анхан шат
Python хэл бол технологийн салбарт хамгийн түгээмэл ашиглагдаж буй программчлалын хэлүүдийн нэг бөгөөд өгөгдлийн шинжлэх ухаан, өгөгдлийн инженерчлэл, хиймэл оюун ухаан, веб хөгжүүлэлтэд ашиглагддаг олон талт хэл гэдгээрээ алдартай. Data School нь Python хэлний анхан шатны сургалтыг боловсруулан танд хүргэж байна.
ҮнэгүйMachine Learning Kaggle
Энэхүү сургалтын хүрээнд Kaggle платформ дээр бодит дата дээр ажиллах бөгөөд Python дээр дата цэвэрлэх, боловсруулах, анализ хийх, машин сургалтын загвар сургах гэх мэт практик ур чадварыг олгоно. Supervised Machine Learning, Kaggle тэмцээнд оролцох суурь мэдлэг, чадварыг эзэмшинэ.
69,000₮



