
Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Заадаг сургалтууд
Claude AI: Chat & Prompting
Энэхүү сургалт нь Claude AI-г өдөр тутмын ажил, суралцах үйл явц, судалгаа, контент боловсруулах, өгөгдөлтэй ажиллах болон код бичихэд үр дүнтэй ашиглаж сурахад зориулсан практик сургалт юм.
119,000₮Google Sheets дээр бүтээмжтэй ажиллах нь
Google Sheets-ийг өдөр тутмын ажилдаа үр дүнтэй ашиглаж, өгөгдөл боловсруулах, томъёо ашиглах, анализ хийх болон бусадтай хамтран ажиллах практик ур чадварыг эзэмшинэ.
99,000₮Llama загвар ашиглан хувийн AI туслах хөгжүүлэх (Project)
Meta компанийн хөгжүүлж байгаа LLaMA (Large Language Model Meta AI) загварыг ашиглан хэрэглэгчийн асуултанд хариу өгч, харилцан яриаг ойлгох чадвартай ChatGPT шиг хувийн AI туслах бүтээж сурах болно.
99,000₮R программ ашиглан өгөгдөл дүрслэх (Project)
Өгөгдлийн дүрслэл нь өгөгдлийг ойлгоход хялбар болгох зорилготой график, диаграм, газрын зураг зэргийг ашиглан мэдээллийг дүрслэн харуулах үйл явц юм. Энэхүү төсөл нь R програмын хамгийн алдартай өгөгдөл дүрслэх багц болох ggplot2-ийг ашиглан өгөгдлийг хэрхэн дүрслэх талаар дэлгэрэнгүй заах болно. Төсөл нь эхлэн суралцагчдад зориулагдсан бөгөөд алхам алхмаар дагаж хийх дасгалуудаар дамжуулан өгөгдлийн шинжилгээний хамгийн чухал ур чадваруудыг олж авах боломжтой. Бид төрөл бүрийн график, газрын зургийг R дээр хэрхэн байгуулахыг бодит өгөгдөл, кодын тайлбарын хамт суралцах болно.
69,000₮ARIMA хугацааны цувааны таамаглалыг Python дээр хэрэгжүүлэх (Project)
Энэхүү практик төсөл нь хугацааны цувааны өгөгдлийг ашиглан ирээдүйн утгыг таамаглах үндсэн ойлголтууд болон практик аргачлалуудыг заах зорилготой. Сургалтаар та хугацааны цувааны анализын суурь мэдлэг эзэмшиж, AR, MA, ARIMA, SARIMA зэрэг загваруудыг Python хэл дээр хэрэгжүүлэх чадвартай болно.
59,000₮Python, машин сургалт ашиглан үл хөдлөхийн үнийг таамаглах (Project)
Энэхүү алхам бүрийг зааварчилсан практик төслөөр Python программчлалын орчин суулгаж, бэлдэхээс эхлээд өгөгдлийн шинжилгээ хийх, машин сургалтын загвар боловсруулж, орон сууцны үнийг таамаглах хүртэлх үйл явцыг Python код бичингээ суралцана. Энэхүү төсөл нь бодит өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх, загвар боловсруулахад шаардлагатай практик ур чадварыг өгөхөд чиглэнэ.
49,000₮Generative AI: Анхан шат
Энэ сургалтын хүрээнд та Generative AI-ийн үндсэн ойлголтууд, хэрэглээ болон технологийн компаниудын хөгжүүлж буй загваруудын ялгаа, ёс зүйн ойлголтуудыг сурах болно. Сургалт нь Generative AI-ийн үндэс, Foundation Model ба Large Language Models (LLM), Generative AI-н архитектур болон загварууд, Generative AI ашигласан аппликейшнүүд , Generative AI-н ёс зүй зэрэг сэдвүүдийг хамрах бөгөөд та эдгээрийг амжилттай судалснаар Generative AI-ийн талаар системтэй мэдлэг, практик ур чадварыг эзэмших боломжтой.
99,000₮SQL Дата Анализ
SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг удирдах, боловсруулах стандарт программчлалын хэл бөгөөд өгөгдлийн сангийн админууд, дата инженерүүд, хөгжүүлэгчид, дата аналистууд гэх зэрэг технологийн мэргэжилтнүүдийн ашигладаг гол хэл билээ. Энэхүү сургалтаар та бодит өгөгдлийн сан дээр ажиллан анхан шатнаас ахисан шат хүртэлх Query бичиж сурах практик ур чадварыг эзэмших болно.
119,000₮Tableau Дата Анализ
Дата анализын аргуудыг Tableau программ ашиглан хэрэгжүүлэх сургалт. Мөн Tableau calculation ашиглан өгөгдөл бэлдэх, боловсруулах, томъёо тооцоолол хийж сурах, аналитик хэрэгслүүдийг ашиглаж шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх практик ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.
119,000₮Tableau Дашбоард
Өгөгдлийн төрөл, хэмжээнээc үл хамааран бүх төрлийн мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжтой Tableau программын анхан шатнаас дунд түвшин хүртэлх хичээлүүдийг бэлтгэн танд хүргэж байна. Tableau нь ахисан түвшний анализ, шинжилгээ хийх олон функцүүдтэй бөгөөд өдөр тутмын гар ажиллагааг автоматжуулж, мэргэжлийн түвшинд тайлан, дашбоард хийх боломжийг олгоно.
149,000₮Дата Анализ STATA
STATA = Statistics & Data Analysis програм нь эдийн засаг, бизнес, социологи, улс төр, биологийн судалгаа, тархвар судлал зэрэг салбаруудад түгээмэл ашиглагддаг их хэмжээний өгөгдөл боловсруулах, дүрслэх, төрөл бүрийн статистик шинжилгээ хийхэд зориулагдсан судалгаа, шинжилгээний цогц програм билээ. Бид Statа болон өгөгдлийг боловсруулах, шинжлэх аргыг эхнээс нь цэгцтэй сурах цогц, практик хөтөлбөрийг боловсруулан танд хүргэж байна.
120,000₮Power BI Дашбоард
Power BI нь олон төрлийн өгөгдлийг нэгтгэн цогц байдлаар анализ хийх, интерактив ДАШБОАРД байгуулах зориулалттай хүчирхэг хэрэгсэл билээ. Хэрвээ танд мэргэжлийн түвшинд Дашбоард бэлтгэх, анализ хийх, бизнесийн гол гол үзүүлэлтүүдээ өдөр бүр хянах, ажлаа хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага гардаг бол энэ сургалтыг танд санал болгож байна.
149,000₮












