AVERAGE томъёо нь өгөгдсөн тоон өгөгдлүүдийн арифметик дундаж утгыг олоход ашиглагдана. Арифметик дундаж нь нийт өгөгдсөн утгуудын нийлбэрийг олоод n буюу хэдэн утга байгаа тоонд хуваах замаар олно.
Excel AVERAGE томъёо дараах байдлаар бичигдэнэ.
= AVERAGE(Number1, Number2, ...)
Number1, Number2,.. - Дундаж утга олох өгөгдлүүд
ЖИШЭЭ:
Бүтээгдэхүүний дундаж үнэ болон тоо хэмжээний дундаж, нийт дүнгийн дундаж утгыг олъё.
Худалдан авсан 4 бүтээгдэхүүний дундаж утгыг олоходоо доорх байдлаар бичнэ.
Үр дүн: Нийт дөрвөн бүтээгдэхүүний нэгжийн үнийн дундаж 4296.25₮ буюу 1 кг бүтээгдэхүүн дунджаар 4296.25₮. Энэ дүн нь өмнөх SUM томъёон дээр олсон дүн 17185-г 4-т хуваасантай тэнцүү гарна. Тоо хэмжээний хувьд дундаж нь 3.375 кг, Нийт үнийн дүнгийн дундаж буюу 1 төрлийн бүтээгдэхүүнд дунджаар 11231₮ зарцуулсан байгааг доорх үр дүнгээс харж болохоор байна.