Хиймэл оюуны (AI) хөгжил урьд өмнөхөөсөө илүү хурдацтай урагшилж, дэлхийн эдийн засаг, нийгэм, технологийн чиг хандлагад гүнзгий нөлөө үзүүлж байна. Станфордын Хүн төвтэй хиймэл оюуны хүрээлэн (Stanford HAI)-гийн “AI Index Report 2025” тайлан нь дэлхий даяарх AI-ийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, хэрэглээ, бодлого, нийгмийн хандлагын талаар иж бүрэн дүн шинжилгээ хийсэн хамгийн өргөн хүрээтэй баримт бичиг юм. Энэхүү тайлан нь хиймэл оюуны системүүдийн гүйцэтгэл тасралтгүй сайжирч, AI өдөр тутмын амьдралд илүү нэвтэрч байгааг онцлон харуулсан бөгөөд бизнесийн орчин, засгийн газрын бодлого, олон нийтийн ойлголт зэрэг олон талт өөрчлөлтийг тодорхой харуулж байна. Уг тайлангийн 12 чухал дүгнэлтийг бид энд хураангуйлан хүргэж байна.
1) Хиймэл оюуны гүйцэтгэл тасралтгүй сайжирч байна:
MMMU, GPQA, SWE-bench зэрэг нарийн төвөгтэй шалгуур дээрх оноо эрс нэмэгджээ. Өндөр чанартай видео үүсгэх чадвар болон хязгаарлагдмал хугацаанд програмчлалын даалгавруудыг хүнийг давсан гүйцэтгэл үзүүлсэн байна.
2) Хиймэл оюун өдөр тутмын амьдралд гүнзгий шингэж байна:
АНУ-ын FDA-аас 223 ширхэг AI ашигласан эмнэлгийн төхөөрөмжийг баталсан (2015 онд ердөө 6 байсан). Waymo долоо хоногт 150,000 гаруй автомат жолоодлоготой тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Baidu-ийн Apollo Go робот такси олон хотод үйл ажиллагаа явуулж байна.
3) Бизнес ба хөрөнгө оруулалт дээд түвшинд хүрлээ:
АНУ-ын хувийн хэвшлийн AI-д хийсэн хөрөнгө оруулалт 2024 онд $109.1 тэрбумд хүрсэн (Хятадаас 12 дахин, Их Британиас 24 дахин их). Generative AI-д хийсэн дэлхийн нийт хөрөнгө оруулалт $33.9 тэрбумд хүрч, 2023 оноос 18.7%-иар өссөн. Байгууллагуудын 78% нь AI ашиглаж байна (өмнөх онд 55% байсан).
4) АНУ тэргүүлсээр байгаа ч Хятад эрчимтэй хөгжиж байна:
2024 онд АНУ-ын байгууллагууд 40 нэр бүхий AI загвар бүтээсэн (Хятадынх 15, Европынх 3). Хятадын AI загварууд гол шалгуур үзүүлэлтүүдэд чанарын зөрүүг хурдтайгаар арилгаж байна.
5) Дэлхий даяар хиймэл оюуны хууль тогтоомжийн анхаарал эрс өсч байна:
2023 оноос хойш AI-тэй холбоотой хууль тогтоомжийн дурдлага 21.3%-иар өсч, 2016 оноос хойш 9 дахин нэмэгджээ. Засгийн газрууд AI дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулж байна (жишээ нь, Канад $2.4 тэрбум, Саудын Араб $100 тэрбумын “Project Transcendence”).
6) AI-ийн эрсдэлийн талаарх олон нийтийн санаа зовнил байсаар байгаа ч өөдрөг хандлага нэмэгдэж байна:
Шударга бус байдал, хазайлт (bias), deepfake зэрэг асуудлуудад санаа зовж буй байдал үргэлжилж байна. 2024 оны дэлхийн судалгаагаар хиймэл оюуны ашиг тусын талаарх өөдрөг хандлага мэдэгдэхүйц өссөн байна.
7) Хиймэл оюун илүү үр ашигтай, хямд бөгөөд хүртээмжтэй болж байна:
GPT-3.5 түвшний системийн тооцооллын зардал 2022–2024 онд 280 дахин буурсан.
Тоног төхөөрөмжийн зардал жил бүр 30%-иар буурч, эрчим хүчний үр ашиг 40%-иар сайжирчээ.
Нээлттэй жинтэй загварууд хаалттай загваруудтай гүйцэтгэлийн зөрүүгээ 8%-аас 1.7%-д бууруулсан.
8) Засгийн газрууд зохицуулалт ба хөрөнгө оруулалтаар AI-ийн чиглэлд идэвхжиж байна:
2024 онд АНУ 59 AI-тэй холбоотой журам гаргасан нь 2023 оныхоос хоёр дахин их.
75 оронд AI-ийн хууль тогтоомжийн дурдлага 21.3%-иар өсөж, 2016 оноос ес дахин нэмэгджээ.
Улс орнууд томоохон хөрөнгө оруулалт хийж байна: Канад ($2.4B), Хятад ($47.5B), Франц (€109B), Энэтхэг ($1.25B), Саудын Араб ($100B).
9) Хиймэл оюун ба компьютерийн ухааны боловсрол өргөжиж байгаа ч хүртээмжийн ялгаа хэвээр байна:
АНУ-д CS чиглэлийн төгсөгчид 10 жилд 22%-иар өссөн.
Африкт дэд бүтцийн хомсдол, АНУ-д багш нарын бэлтгэл дутмаг байдал сорилт хэвээр байна.
10) Хувийн хэвшил AI-ийн уралдаанд тэргүүлж байна:
2024 онд нэр бүхий AI загварын 90% нь хувийн хэвшлээс гарсан (2023 онд 60%).
Сургалтын тооцоолол таван сар тутамд, өгөгдлийн хэмжээ найман сар тутамд хоёр дахин өсөж байна.
Топ 10 загварын гүйцэтгэлийн зөрүү 11.9%-аас 5.4%-д, харин эхний хоёрынх 0.7% болж буурчээ.
11) AI шинжлэх ухаанд үзүүлэх нөлөөгөөрөө дээд шагналуудыг хүртэв:
Гүн сургалтын судалгаанууд Нобель ба Turing-ийн шагнал хүртсэн.
Энэ нь AI-ийн шинжлэх ухаанд үзүүлэх нөлөө улам гүнзгий болж байгааг харуулж байна.
12) Хүнд түвшний логик сэтгэлгээ AI-д сорилт хэвээр байна:
AI загварууд математикийн олимпиадын асуудлуудыг сайн шийддэг ч нарийн логик, reasoning шалгуурт сул гүйцэтгэлтэй.
Шийдэл оновчтой байсан ч тогтвортой шийдвэр гаргах чадвар дутмаг, өндөр эрсдэлтэй орчинд хязгаарлагдмал байна.

Эх сурвалж
Nestor Maslej, Loredana Fattorini, Raymond Perrault, Yolanda Gil, Vanessa Parli, Njenga Kariuki, Emily Capstick, Anka Reuel, Erik Brynjolfsson, John Etchemendy, Katrina Ligett, Terah Lyons, James Manyika, Juan Carlos Niebles, Yoav Shoham, Russell Wald, Tobi Walsh, Armin Hamrah, Lapo Santarlasci, Julia Betts Lotufo, Alexandra Rome, Andrew Shi, Sukrut Oak. “The AI Index 2025 Annual Report,” AI Index Steering Committee, Institute for Human-Centered AI, Stanford University, Stanford, CA, April 2025. https://hai.stanford.edu/ai-index/2025-ai-index-report
Хэрвээ танай байгууллага өгөгдөл, хиймэл оюун ухааныг ажилчиддаа сургах хүсэлтэй байгаа бол бид танай байгууллагын хэрэгцээнд тохирсон танхимын сургалтуудыг санал болгож байна. https://data-school.mn/corporate-training/ линкээр хандан бидэнтэй холбогдоорой.