Дата аналистаар суралцаж, ажиллахыг төлөвлөж буй хүмүүст өгөх 10 зөвлөгөө

1. Excel-г бүрэн эзэмших

Pivot table, VLOOKUP/XLOOKUP, IF нөхцөлт функц, conditional formatting зэргийг сур. Эдгээр нь өдөр тутмын дата анализын гол хэрэгсэл, суурь болно. AI хэрэгслүүд гарч ирсэн ч байгууллагууд дотоод мэдээллээ Excel дээрээ боловсруулах, анализ дүгнэлт гаргах хэрэгцээ тасралтгүй байсаар байх болно.

2. Data Visualization-ын суурь ойлголтыг сурах

Power BI, Tableau эсвэл Python (Matplotlib, Seaborn) ашиглан график, диаграм зурж сурах нь маш чухал. Задгай өгөгдлийг графикаар илэрхийлж хүнд тайлбарлах нь илүү ойлгомжтой бөгөөд үр дүнтэй байдаг.

3. Статистикийн суурь ойлголтыг сурах

Дундаж, медиан, стандарт хазайлт, корреляци, хэвийн тархалт гэх мэт ойлголт шаардлагатай.

4. Өгөгдөл цэвэрлэгээ хамгийн чухал алхам гэдгийг ойлгох

Dirty data = Dangerous insights. Буруу өгөгдөл дээр ажиллаад гаргасан дүгнэлт буруу чиглүүлэх, буруу шийдвэр гаргах эрдсэл өндөр. Иймд хамгийн эхлээд өгөгдлийн бүрэн бүтэн байдал, алдааг засварлах нь чухал.

5. Python эсвэл R хэлээр программчлалд суралцах

Python бол хамгийн өргөн хэрэглэгддэг, Pandas, NumPy, Jupyter Notebook дээр ажиллаж сурах.

6. Бодит кейс дээр ажиллах дадалтай болох

Kaggle, DataCamp, Data School дээрх төсөл болон өөрийн төсөл дээр ажиллаж загвар боловсруулах, таамаглал гаргаж сурах.

7. Асуудал шийдвэрлэх ур чадвараа хөгжүүл – “Problem-Solving”

Өгөгдөлтэй ажиллахдаа “Ямар асуудлыг шийдэх гэж байна вэ?” гэдгийг үргэлж асуу. Эхлэхдээ эцсийн зорилгоо эхэнд нь төсөөлөн бод.

8. SQL бол заавал сурах чадвар

Өгөгдлийн сантай холбогдож, Query бичиж, өгөгдөл шүүж, боловсруулж сурах (SELECT, JOIN, GROUP BY гэх мэт). Ихэнх томоохон байгууллагууд өгөгдлийн сан болон агуулах дээр өгөгдлөө хадгалдаг ба Дата аналистууд эдгээр сан руу хандан өөрсдийн шаардлагатай өгөгдлөө гаргаж авах, боловсруулах хэрэгцээ зайлшгүй гардаг.

9. Өгөгдөл дээр үндэслэсэн дүгнэлт, тайлбар хийх чадвараа хөгжүүл

Дүгнэлт хийх, ойлгомжтой тайлагнах, хийсэн ажлаа бусдад ойлгомжтой байдлаар тайлбарлах, бизнесийн шийдвэр гаргахад тусалдаг аналитик сэтгэлгээ чухал.

10. Тасралтгүй суралц, өөрийгөө хөгжүүл

Data аналитик маш хурдацтай хөгжиж буй салбар. YouTube, LinkedIn болон манай Data School дээрх сургалт, нийтлэл, төсөл эрэг эх сурвалжаас тогтмол суралцаарай.

Хэрвээ эдгээр ур чадваруудыг хөгжүүлэх анхлан суралцагчидад зориулсан ДАТА АНАЛИСТ 1000 хөтөлбөрт нэгдэхийг хүсвэл дараах хуудас руу хандаарай. https://data-school.mn/data-analyst-bootcamp/

Холбоотой нийтлэлүүд

Өгөгдлийн мэргэжлүүдийн ялгаа ба уялдаа Бүхий л төрлийн байгууллагууд бизнесийн шийдвэрээ өгөгдөл дээр үндэслэн гаргах болсон тул Дата аналист, Дата...
  • Зөвлөгөө
  • 3 сар 9, 2026
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь бизнес, шинжлэх ухаан, технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч, дата анализ хийх явцад...
  • Data Science ML
    ,
    Зөвлөгөө
  • 2 сар 19, 2025
Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Future of Jobs 2025” тайланд дурдсан 2030 он гэхэд хамгийн хурдацтай өсөх болон буурах ажлын байруудын...
  • Зөвлөгөө
  • 1 сар 8, 2025