DMAX болон DMIN функцууд нь өгөгдлийн сангийн тодорхой нөхцөлд хамгийн их (DMAX) болон хамгийн бага (DMIN) утгыг олох зориулалттай байдаг.
DMAX функцийн бүтэц
= DMAX(database, field, criteria)
DMIN функцийн бүтэц
= DMIN(database, field, criteria)
Хувьсагчийн тайлбар
- database: Өгөгдлийн хүснэгт (бүх багана, мөрүүдийг багтаасан муж).
- field: Үнэлгээг авах баганын нэр эсвэл индекс (1, 2, 3 гэх мэт баганын дугаар).
- criteria: Нөхцөлүүдийг тодорхойлсон муж.
Жишээ
Дараах өгөгдөл өгөгдсөн гэж үзье.

DMAX функц:
Нас нь 30-аас их буюу тэнцүү ажилчдын хамгийн өндөр цалинг олъё.
= DMAX(A1:C5, "Цалин", E1:E2)
- A1:C5: Өгөгдлийн муж.
- “Цалин”: Үнэлгээ хийх баганын нэр.
- E1:E2: Насны нөхцөлийг агуулсан муж.
Үр дүн: 2200
(Солонго).
DMIN функц:
Нас нь 30-аас их буюу тэнцүү ажилчдын хамгийн бага цалинг олъё.
= DMIN(A1:C5, "Цалин", E1:E2)
Үр дүн: 1800
(Ганаа).