R / R-Studio суулгах заавар

Энэхүү нийтлэлээр Windows болон MacOS үйлдлийн систем дээр R болон RStudio-г суулгах зааварчилгааг тайлбарлая.

1. R-г суулгах

Алхам 1: R-г татаж авах

  • CRAN (Comprehensive R Archive Network) хуудас руу орно.
  • Windows үйлдлийн систем дээр суулгах бол “Download R for Windows” холбоосыг дарна.
  • Mac үйлдлийн систем дээр суулгах бол “Download R for macOS” холбоосыг дарна.

  • Windows: Дараа нь “base” хуудас руу орж, “Download R 4.x.x for Windows” холбоосыг дарж, хамгийн сүүлийн хувилбарыг татаж авна.

  • MacOS: Өөрийн Mac хувилбараас шалтгаалан M1-M3 эсвэл Intel installer-н аль нэгийг сонгож татна.

Алхам 2: R-г суулгах

  • Татаж авсан Installer файлыг ажиллуулна.
  • “Next” товчийг дарж программаа суулгана.

2. RStudio суулгах

Алхам 1: RStudio-г татаж авах

  • RStudio хуудас руу орно уу.
  • “RStudio Desktop” хувилбарыг сонгож, “Download RStudio for Windows/MacOS” холбоосыг дарж, хамгийн сүүлийн хувилбарыг татаж авна.

Алхам 2: RStudio-г суулгах

  • Татаж авсан суулгагч файлыг ажиллуулна.
  • Суурилуулах үйл явцыг эхлүүлж “Next” товчийг дарж программаа суулгана.

3. R болон RStudio-г ажиллуулах

Алхам 1: R-г ажиллуулах

  • R-г суулгасны дараа “Start” цэсээс хайж ажиллуулна.

Алхам 2: RStudio-г ажиллуулах

  • RStudio-г суулгасны дараа “RStudio”-г мөн “Start” цэсээс хайж ажиллуулна.
  • RStudio нь R-г ашиглахад илүү хялбар болгох график интерфэйстэй байдаг. R скрипт бичих, өгөгдөлд анализ хийх, график дүрслэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Нэмэлт зааварчилгаа:

RStudio Interface: RStudio интерфэйс нь дөрвөн үндсэн хэсэгтэй: Source (скрипт бичих хэсэг), Console (команд гүйцэтгэх хэсэг), Environment/History (тодорхойлогдсон хувьсагчид болон өмнөх командуудыг харах хэсэг), Output – Files/Plots/Packages/Help зэргийг агуулсан (файлууд, графикууд, багцууд болон тусламжийн хэсэг).

R Packages: Нэмэлт функцуудыг ашиглахын тулд R багцуудыг суулгах шаардлагатай. Үүнийг RStudio консолоос дараах командаар суулгана:

  install.packages("package_name")

Help and Documentation: R болон RStudio-д тусламж хэрэгтэй бол консолоос ?function_name командаар тухайн функцийн тусламжийн мэдээллийг харж болно.

Холбоотой нийтлэлүүд

Өнөө цагт аливаа салбарын судалгаа, шийдвэр гаргалт, загварчлалд регрессийн шинжилгээ (regression analysis) чухал байр суурь эзэлж байна. Энэхүү аргын гол зорилго нь...
  • Data Analysis
  • 6 сар 11, 2025
Өгөгдлийн шинжилгээ, статистик, машин сургалтын практикт хувьсагчийн төрлүүдийг ялгаж ойлгох нь загварын зөв үр дүн гаргах үндэс болдог. Доорх нийтлэлд...
  • Data Analysis
  • 6 сар 10, 2025
1) SQL код бичих дараалал (Coding Order): 2) SQL гүйцэтгэх дараалал (Execution Order) ба тайлбар: Жишээ: Query унших: FROM → orders хүснэгтээс эхлэнJOIN → stores хүснэгттэй store_id-р...
  • Data Analysis
  • 4 сар 23, 2025