R дээр Монголын газрын зураг байгуулах арга зүй

Энэхүү нийтлэлээрээ R дээр хэрхэн газрын зураг байгуулах тухай үзье.

Газрын зураг байгуулахын тулд “ggplot2” болон “sf” (simple features) гэсэн хоёр багцыг ашиглана. “ggplot2” нь R дээр төрөл бүрийн график байгуулахад зориулагдсан багц бол “sf” нь газарзүйн өгөгдөл дээр ажиллахад зориулагдсан багц ба бид Монголын газрын зургийн GeoJson өгөгдөл уншихад ашиглана.

# Шаардагдах багцуудаа ачааллана.
library(ggplot2)
library(sf)

GeoJson файл оруулж ирнэ.

# GeoJSON файл унших
mongolia = st_read("mongoliaprovince.geojson")

Theme болон өнгөний тохиргоонуудыг өгч газрын зургаа байгуулна.

# Аймгуудын газрын зураг байгуулах
ggplot() +
  geom_sf(data = mongolia, aes(fill = province)) +
  scale_fill_manual(values = rainbow(nrow(mongolia))) +
  theme_minimal() + 
  labs(title = "Монголын газрын зураг", fill = "Аймаг") +
  theme(plot.title = element_text(hjust = 0.5))

Үр дүн:

Reading layer `mongoliaprovince' from data source `/User/Documents/mongoliaprovince.geojson' using driver `GeoJSON'
Simple feature collection with 24 features and 1 field
Geometry type: POLYGON
Dimension:     XY
Bounding box:  xmin: 87.74506 ymin: 41.58258 xmax: 119.9268 ymax: 52.1436
Geodetic CRS:  WGS 84

Өнгөний тохиргоог өөрчлөх

# Өнгөний тохиргоо өөрчлөх багц
library(viridis)

# Аймгуудын газрын зураг байгуулах
ggplot() +
  geom_sf(data = mongolia, aes(fill = prefecture)) +
  scale_fill_viridis(discrete = TRUE) +
  theme_minimal() + 
  labs(title = "Монголын газрын зураг", fill = "Аймаг") +
  theme(plot.title = element_text(hjust = 0.5))

Үр дүн:

Холбоотой нийтлэлүүд

Өнөө цагт аливаа салбарын судалгаа, шийдвэр гаргалт, загварчлалд регрессийн шинжилгээ (regression analysis) чухал байр суурь эзэлж байна. Энэхүү аргын гол зорилго нь...
  • Data Analysis
  • 6 сар 11, 2025
Өгөгдлийн шинжилгээ, статистик, машин сургалтын практикт хувьсагчийн төрлүүдийг ялгаж ойлгох нь загварын зөв үр дүн гаргах үндэс болдог. Доорх нийтлэлд...
  • Data Analysis
  • 6 сар 10, 2025
1) SQL код бичих дараалал (Coding Order): 2) SQL гүйцэтгэх дараалал (Execution Order) ба тайлбар: Жишээ: Query унших: FROM → orders хүснэгтээс эхлэнJOIN → stores хүснэгттэй store_id-р...
  • Data Analysis
  • 4 сар 23, 2025