
Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Заадаг сургалтууд
Power BI Дашбоард
Power BI нь олон төрлийн өгөгдлийг нэгтгэн цогц байдлаар анализ хийх, интерактив ДАШБОАРД байгуулах зориулалттай хүчирхэг хэрэгсэл билээ. Хэрвээ танд мэргэжлийн түвшинд Дашбоард бэлтгэх, анализ хийх, бизнесийн гол гол үзүүлэлтүүдээ өдөр бүр хянах, ажлаа хөнгөвчлөх хэрэгцээ шаардлага гардаг бол энэ сургалтыг танд санал болгож байна.
149,000₮Excel VBA Макро
VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг багасгах, цаг хугацаа хэмнэх зэрэгт ашиглагддаг олон давуу талтай. Бид та бүхэнд VBA/Macro - г хамгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан, практик жишээ, дасгалууд дээр үндэслэн Maкро бичиж сурах боломжийг энэхүү сургалтаараа олгож байна.
139,000₮Data Science Python
Python хэл бол “Веб хөгжүүлэлт", “Хиймэл оюун ухаан”, ”Дата сайнс” зэрэгт түгээмэл ашиглагдаж байгаа програмчлалын хэл билээ. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, Хиймэл оюун ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа учраас цаашдаа ч хэрэглээ нь хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ та Дата Аналист, Дата Сайнтист-аар ажиллахаар эсвэл сурахаар төлөвлөж буй бол таны зайлшгүй эзэмших шаардлагатай програмчлалын хэл бол Python юм.
135,000₮Бизнес Excel 2.0 Ахисан шат
Энэхүү сургалт нь "Бизнес Excel 1.0" сургалтын дараагийн шатны сургалт ба Excel программ дээр төрөл бүрийн ахисан түвшний томъёо тооцоолол хийж сурахад тусална.
135,000₮Дата Анализ R
R нь их хэмжээний өгөгдөл боловсруулах, дата майнинг, машин сургалт хийх зэрэгт ашиглагддаг статистик програмчлалын хэл бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдэж, дата аналистууд, судлаачдын хамгийн их ашигладаг програмчлалын хэлний нэг болоод байна.
120,000₮Дата Анализ SPSS
SPSS программ нь Статистикийн шинжилгээ, ялангуяа нийгмийн шинжлэх ухааны салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажил бичиж буй оюутнууд, маркетерууд, зах зээлийн судалгааны мэргэжилтнүүд болон судалгааны арга зүй, SPSS сурахыг хүссэн хүн бүрт зориулан "ДАТА АНАЛИЗ SPSS" цогц онлайн сургалтыг боловсруулан танд хүргэж байна. SPSS программ дээр асуулгын хуудас үүсгэх, өгөгдөл оруулж, бэлдэхээс эхлээд статистикийн шинжилгээ хийх, үр дүнгээ тайлбарлах практик ур чадварыг бодит судалгааны өгөгдөл дээр тулгуурлан олгоно.
120,000₮Бизнес Excel 1.0
Microsoft Excel дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэдвүүдийг нэгтгэн боловсруулсан "BUSINESS EXCEL 1.0" сургалт. Өдөр бүр Excel дээр ажиллаж, томъёо тооцоолол хийх, тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, график байгуулах, өгөгдөл хувиргах, Excel дээр ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэхийг хүсдэг хүн бүрт зориулсан сургалт.
135,000₮Дата аналитикс үндэс
Орчин үеийн бизнес, байгууллагууд өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг илүүтэй хэрэгжүүлэх болсноор өгөгдлийг ойлгодог, дата аналитикийн аргуудыг ашиглаж, үр дүн гаргаж чаддаг ур чадвартай мэргэжилтнүүд эрэлттэй байна. “Дата Аналитикс Үндэс” сургалт нь энэ салбарт амжилттай ажиллах онолын суурь мэдлэг, ур чадварыг танд олгоно.
119,000₮Excel: Анхан шат
Excel программыг эхнээс нь цэгцтэй ойлгон сурахыг хүсч байна уу? Excel дээр үр бүтээлтэй, сайн ажиллаж сурах нь хүн бүрийн хувьд хамгийн хэрэгтэй ур чадваруудын нэг болоод байна. Магадгүй таны ажил мэргэжлийн өсөлт, илүү бүтээмжтэй ажилласнаар цаг хугацаа хэмнэх гэх мэт олон давуу талтай. Бид Excel программын суурь ойлголтуудыг системтэй бэлдэн та бүхэнд энэхүү сургалтаараа хүргэж байна.
Үнэгүй









