НүүрМэдээData School x ESE Mongolia хамтын ажиллагаа

Data School x ESE Mongolia хамтын ажиллагаа

Эдийн засаг, Статистик, Эконометрик (ESE Mongolia)-г үүсгэн байгуулагч Г.Дагвасүрэн Data School-д нэгдлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд бид Статистик, Эконометриксийн мэргэжлийн сургалтуудыг байгаа газраасаа, өөрийн цаг завтаа тохируулан үзэж, сурч хөгжих боломжийг Data School платформоор дамжуулан хүргэх юм.

Эхний сургалт болгон “СТАТИСТИКИЙН ҮНДЭС” нийт 12 модуль, онол практик хосолсон 140 хичээл, жишээ дасгал, сорил зэргээс бүрдсэн цогц сургалтыг өнөөдрөөс эхлэн үзэх боломжтой боллоо. 

Сургалт үзэх : https://data-school.mn/courses/statistics-level-1/

Сургалтын тухай

Энэхүү сургалтын зорилго нь суралцагчдад статистикийн үндсэн ойлголт, арга техникийг эзэмшүүлэх замаар өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд оршино. Статистикийн суурь мэдлэг нь бүхий л салбарт чухал хэрэглээтэй учир мэдлэгээ гүнзгийрүүлэх, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд зориулагдсан болно.

Багшийн тухай

Г.Дагвасүрэн нь Эдийн засагч, Статистикч мэргэжилтэй. Статистикийн магистр (MSc), бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй. Эдийн засаг, Статистик, Эконометрик (ESE Mongolia)-ийн үүсгэн байгуулагч. Статистик, эконометрикийн хэрэглээний чиглэлийн сургалтуудыг 2017 оноос хойш тогтмол явуулж байна.

Data School – Data & AI Academy

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Энэхүү номонд судалгааны ажлын сэдэв сонгох, аргачлал тодорхойлохоос эхлээд өгөгдлийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах хүртэлх бүх үе шаттай холбоотой сэдвүүдийг...
VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг...
21-р зуунд ямар мэргэжилтэй эсвэл ямар салбарт ажилладагаас үл хамааран өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодит тооцоо судалгаа, өгөгдөл дээр...
error: