Статистик Level 1

Энэхүү сургалтын зорилго нь суралцагчдад статистикийн үндсэн ойлголт, арга техникийг эзэмшүүлэх замаар өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд оршино. Статистикийн суурь мэдлэг нь бүхий л салбарт чухал хэрэглээтэй учир нийт 12 модулыг хамарсан цогц сургалтыг мэргэжлийн багшаас суралцах боломжийг танд олгож байна.

Юу сурах вэ?

  • Статистикийн удиртгал: Статистикийн суурь ойлголтууд болох хувьсагч, түүний тодорхойлолт, өгөгдлийг цуглуулах аргууд
  • Дискрептив статистик: Тоон ба чанарын өгөгдлийг хүснэгт, график, тоон үзүүлэлтүүдийн тусламжтайгаар нэгтгэх, дүрслэх, шинжих
  • Статистик дүгнэлтийн залгамж: Статистик дүгнэлт хийхэд шаардлагатай суурь ойлголтууд болох магадлалын үндэс, магадлалын тархалт
  • Түүвэрлэлтийн тархалт: Түүврийн статистикуудын түүвэрлэлтийн тархалтын талаар судлах бөгөөд энэ нь цаашид статистик дүгнэлтийн үндсэн суурь болох юм.
  • Итгэх завсрын үнэлгээ: Статистик дүгнэлтийн нэг хэлбэр болох итгэх завсар, түүнийг хэрхэн үнэлэх
  • Статистик таамаглал шалгах: Төрөл бүрийн статистик таамаглал шалгахад ашиглагдах түгээмэл тестүүдийн талаар судлах болно.

Хэнд зориулсан бэ?

  • Энэхүү сургалт нь статистикийн мэдлэгээ гүнзгийрүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвараа сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд зориулагдсан болно.

Сургалтын хөтөлбөр

  • Анхан шат
  • 139 хичээл
  • 11 Сорил
User Avatar

Г.Дагвасүрэн

Г.Дагвасүрэн нь Эдийн засагч, Статистикч мэргэжилтэй. Статистикийн магистр (MSc), бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй. Эдийн засаг, Статистик, Эконометрик (ESE Mongolia)-ийн үүсгэн байгуулагч. Статистик, эконометрикийн хэрэглээний чиглэлийн сургалтуудыг 2017 оноос хойш тогтмол явуулж байна.

Багцаар нь үзэх

Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.

error:
Back to top