R программ ашиглан өгөгдөл дүрслэх (Project)

Өгөгдлийн дүрслэл нь өгөгдлийг ойлгоход хялбар болгох зорилготой график, диаграм, газрын зураг зэргийг ашиглан мэдээллийг дүрслэн харуулах үйл явц юм. Энэхүү төсөл нь R програмын хамгийн алдартай өгөгдөл дүрслэх багц болох ggplot2-ийг ашиглан өгөгдлийг хэрхэн дүрслэх талаар дэлгэрэнгүй заах болно. Төсөл нь эхлэн суралцагчдад зориулагдсан бөгөөд алхам алхмаар дагаж хийх дасгалуудаар дамжуулан өгөгдлийн шинжилгээний хамгийн чухал ур чадваруудыг олж авах боломжтой. Бид төрөл бүрийн график, газрын зургийг R дээр хэрхэн байгуулахыг бодит өгөгдөл, кодын тайлбарын хамт суралцах болно.

Юу сурах вэ?

  • ggplot2 багцтай танилцах: Үндсэн дүрслэлүүдийг хэрхэн үүсгэх, өгөгдлийг яаж зохион байгуулахыг сурах.
  • Аналитик графикуудыг үүсгэх: Цэгэн график, шугаман график, баганан график, хайрцган график гэх мэт.
  • Өнгө, хэмжээ, хэлбэрийг өөрчлөх: Дүрслэлүүдийн харагдах байдлыг өөрчлөх болон дүрслэлийн элементүүдийг өөрчлөх.
  • Нийтлэг өөрчлөлтүүд хийх: Тэмдэглэгээ, тайлбар, өнгөний палитр болон гарчиг тохируулах.
  • Интерактив тайлан үүсгэх: shiny ашиглан интерактив тайлан үүсгэх.
  • Өгөгдлийн судалгаа (EDA): Бодит өгөгдөл ашиглан өгөгдлийн тархалт, корреляци, хамаарлыг судлах.

Сургалтын хөтөлбөр

  • Дунд шат
  • 22 хичээл
  • 0 Сорил
User Avatar

Data School

Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.

Багцаар нь үзэх

Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.

error:
Back to top