Өгөгдлийн шинжээч, data scientist, ML инженерүүдэд зориулсан Git, GitHub-ын практик гарын авлага. Код, notebook, өгөгдөл, моделиудаа хэрхэн цэгцтэй хадгалах, өөрчлөлтөө хянах, багаар үр дүнтэй хамтран ажиллахыг алхам алхмаар заана.
Гарын авлага Git-ийн үндсэн ойлголт, суулгах тохиргооноос эхэлнэ. Дараа нь commit, branch, merge, GitHub дээрх pull request болон багийн workflow-г тайлбарлана. Мөн өгөгдлийн мэргэжилтэнд тулгардаг онцлог асуудлуудыг хамарна:
- Jupyter Notebook-ийг Git-тэй зөв ашиглах
- Том өгөгдөл, моделийг Git LFS болон DVC-ээр удирдах
- ML төслийн бүтэц ба үр дүнг давтан гаргах чадвар (reproducibility)
- GitHub Actions-оор ажлаа автоматжуулах
- Нууц мэдээлэл (API түлхүүр, нууц үг)-ийг хамгаалах
- Алдаа гаргасан үед өөрчлөлтөө буцаах аргууд
Гарын авлагын төгсгөлд командын товч лавлах, дадлага ажил, нэр томьёоны тайлбар толь багтсан. Тиймээс эхлэн суралцагч ч, ажлын байрандаа Git ашигладаг мэргэжилтэн ч өдөр тутамдаа гарын доор ашиглах боломжтой.