Програм хангамжийн инженерчлэлийг суурь ойлголтоос эхлүүлж, төсөл хэрэгжүүлэх хүртэл алхам алхмаар заасан монгол хэл дээрх цахим ном.
Код бичиж сурах нь эхний алхам. Харин чанартай, найдвартай, өргөжүүлэхэд хялбар програм хангамж бүтээхийн тулд инженерийн сэтгэлгээ хэрэгтэй. Энэхүү ном нь програмчлалын үндэс, системийн архитектур, DevOps, cloud зэрэг орчин үеийн software engineering-ийн гол сэдвүүдийг нэг дор, ойлгомжтой монгол хэлээр тайлбарлана.
Номын бүтэц
I хэсэг. Software Engineering суурь
Хөгжүүлэлтийн орчин бэлдэхээс эхлээд програмчлалын үндэс, алгоритм ба өгөгдлийн бүтэц, объект хандалтат програмчлал (OOP), Git, SDLC, дизайны зарчим, debugging болон тестийн үндсийг эзэмшинэ.
Төсөл: Console Task Manager
II хэсэг. Application Development
Software architecture, design patterns, өгөгдлийн сан ба SQL, REST API дизайн, authentication & authorization, frontend болон backend хөгжүүлэлт, программ тестлэх аргачлалыг судална.
Төсөл: Task Management Web Application
III хэсэг. Modern Software Engineering
Clean Code, Clean Architecture, microservices, DevOps, Docker & Kubernetes, cloud computing, аюулгүй байдал, performance & scalability, monitoring болон төслийн удирдлагын мэдлэгийг олж авна.
Төсөл: Enterprise Web Application, CI/CD Deployment Pipeline
Хэнд зориулсан бэ?
- Програмчлалыг шинээр сурч эхэлж буй хүмүүс
- Код бичдэг ч системийн түвшинд сэтгэж сурахыг хүсэж буй хөгжүүлэгчид
- Мэргэжлээ IT салбар руу шилжүүлэхээр төлөвлөж буй хүмүүс
- Оюутан, сурагчид