Мэргэжлийн Дата Аналистууд бэлтгэх Live онлайн сургалт. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшиж, “Дата Аналист” мэргэжлийн карьераа эхлүүлээрэй. Та Дата Аналистын чухал ур чадваруудыг мэргэжлийн багшийн удирдлага дор суралцах болно.
Live сургалтын хуваарь. 2 сарын хугацаанд, долоо хоног бүр 2 удаа, нийт 16 удаагийн хичээл орно. Нэмэлтээр олон сонирхолтой дасгал, даалгаврууд дээр ажиллана.

Өгөгдлөөс мэдлэг гарган авах арга зүй, дүгнэлт гаргах, аналитик ур чадварууд.
Өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, томьёо, функц ашиглах, Pivot Table, график байгуулах, дата анализ хийх ур чадварууд.
Dashboard хөгжүүлэх, DAX ашиглах, өгөгдлийн загварчлал хийх.
Интерактив график, визуал тайлан болон dashboard боловсруулах.
SQL Query бичих, өгөгдлийн сан дээр ажиллаж хүссэн өгөгдлөө гаргаж авах.
Pandas, NumPy ашиглан өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, шинжилгээ хийх.
Claude AI ашиглан код бичүүлэх, ажлаа автоматжуулах
Сурсан ур чадваруудаа нэгтгэн бодит өгөгдөл дээр Portfolio төсөл хөгжүүлэх.
Хөтөлбөрийн бүх модуль болон Capstone төслийг амжилттай дуусгаж, Data Analyst Certificate авна.

С.Загарсүрэн нь Data School-г үүсгэн байгуулагч бөгөөд ахлах дата аналистаар болон Data Science баг удирдан ажиллаж байсан туршлагатай. МУИС-г Эдийн засагч-Статистикч мэргэжлээр, Австрали улсын Сиднейн Технологийн Их Сургуулийг өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Дата аналитикс болон хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Өгөгдөл, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг гар утаснаасаа эзэмшээрэй.
©2026 Дата Аналитикс ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)