Data Science Python
Python хэл бол “Веб хөгжүүлэлт", “Хиймэл оюун ухаан”, ”Дата сайнс” зэрэгт түгээмэл ашиглагдаж байгаа програмчлалын хэл билээ. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, Хиймэл оюун ухааны салбарт өргөн хэрэглэгдэж байгаа учраас цаашдаа ч хэрэглээ нь хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ та Дата Аналист, Дата Сайнтист-аар ажиллахаар эсвэл сурахаар төлөвлөж буй бол таны зайлшгүй эзэмших шаардлагатай програмчлалын хэл бол Python юм.
Python нь сурахад хялбар, маш олон хэрэглээтэй сангууд агуулдаг тул бизнес, эдийн засаг, санхүү, эрүүл мэнд зэрэг өгөгдөлд дүн шинжилгээ, тооцоолол хийдэг бусад салбаруудад мөн өргөн ашиглагддаг. Энэхүү сургалтаар та Python дээр бодит өгөгдөл ашиглан боловсруулалт хийх, өгөгдлийг шинжлэх, график байгуулах, нэгтгэн дүгнэх практик ур чадварыг эзэмших болно.

Юу сурах вэ?
- Дата анализад зориулан орчин бэлдэх, өгөгдлийн төрлүүд, өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, нэгтгэх, график байгуулах, статистик шинжилгээ хийх гэх мэт дата анализын бүхий л процессийг бодит өгөгдөл ашиглан хийж сурна.
- Python-ы Data Science-д хэрэглэгддэг сангуудыг ашиглаж сурна.
- Өгөгдөл бэлдэх, боловсруулалт хийх практик ур чадварыг эзэмшинэ.
- Статистикийн шинжилгээнүүдийг Python дээр хийж сурна.
Хэнд зориулсан бэ?
- Python дээр бодит өгөгдөл ашиглан боловсруулалт, анализ хийж сурахыг хүссэн хүмүүс
- Дата аналист, Дата сайнтист чиглэлээр мэргэших, ажиллахыг хүссэн хүмүүс
- Судлаачид, оюутнууд
Сургалтын хөтөлбөр
- ЭХЛЭЛ
- PYTHON ХЭЛНИЙ ТУХАЙ
- PYTHON ОРЧИН БЭЛДЭХ
- ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ОРЧИН (IDE)
- DATA SCIENCE САН
- PYTHON КОД БИЧИХ
- PANDAS ДАТА АНАЛИЗ
- ДАТА ВИЗУАЛЧЛАХ
- СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
- КЕЙС АЖИЛ
- СОРИЛ
- ДААЛГАВАР
- СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Багцаар нь үзэх
Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.
Премиум багц
Excel, BI, дата анализ, өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалт, гүн сургалт, хувь хүний хөгжлийн цогц сургалтуудыг багтаасан ПРЕМИУМ багцыг танд санал болгож байна. Багцын…
Data Science багц
Өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшихийг хүссэн хүмүүст уг багцыг санал болгож байна. Та Python программчлалын хэл болон өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалт, гүн сургалтын…



