Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Future of Jobs 2025” тайланд дурдсан 2030 он гэхэд хамгийн хурдацтай өсөх болон буурах ажлын байруудын жагсаалтыг гаргажээ. Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ? Хүүхэддээ ямар мэргэжил эзэмшүүлэх вэ? гэж бодож байгаа эцэг эхчүүд болон өөр салбараас эдгээр мэргэжлүүд рүү шилжин ажиллахаар сонирхож буй хүмүүст хэрэгтэй мэдээлэл байх болов уу.
Хурдацтай өсч буй ажлын байрууд
Өгөгдөл, хиймэл оюун ухаан, программ хангамж, технологи суурьтай ажил мэргэжлүүд эрэлт өндөртэй байх хэвээр байна. Энд Биг дата мэргэжилтэн, хиймэл оюун ухаан, машин сургалтын инженер, өгөгдлийн сан агуулах хөгжүүлэгч, дата аналист болон сайнтистууд эрэлт өндөр байгааг харж болохоор байна.
Хурдацтай өсч буй ТОП ажлын байранд:
- Биг дата мэргэжилтэн
- Финтек инженер
- Хиймэл оюун ухаан, машин сургалтын мэргэжилтэн
- Программ болон аппликейшн хөгжүүлэгч
- Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн мэргэжилтэн
- Өгөгдлийн сан, агуулах хөгжүүлэгч
- Автомат жолоодлоготой болон цахилгаан автомашины мэргэжилтэн
- UI, UX дизайнер
- Хүргэлтийн жолооч
- Юмсын интернетийн мэргэжилтэн
- Дата аналист болон сайнтист
- Хүрээлэн буй орчны мэргэжилтэн
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
- DevOps инженер
- Сэргээгдэх эрчим хүчний инженер
Харин эсрэгээрээ гар ажиллагаа шаардсан, технологиор автоматжуулж болох ажлын байрнуудын өсөлт хамгийн ихээр буурах хандлагатай байгааг онцолсон байна. Тухайлбал, шуудан болон банкны теллерүүд, кассын ажилтнууд, өгөгдөл шивж оруулдаг мэргэжилтнүүд гэх мэт. Гар утасны аппликейшн, программ хөгжүүлэлтийн эрэлттэй холбоотойгоор UI, UX дизайнеруудын эрэлт өсч байгаа бол эсрэгээрээ Generative AI болон график дизайныг хялбараар хийдэг платформууд гарч ирж байгаатай холбоотойгоор График Дизайнаруудын эрэлт буурч байгаа нь сонирхол татаж байна.

Тайлантай танилцах: https://www.weforum.org/…/the-future-of-jobs-report-2025/