НүүрЗөвлөгөөДата аналистийн мэргэжлийн ур чадварууд

Дата аналистийн мэргэжлийн ур чадварууд

Дата аналист болохын тулд мэргэжлийн ямар ур чадварууд шаардлагатай вэ? Сайн дата аналист болохын тулд зөвхөн датаг сайн боловсруулж, шинжилгээ хийж чаддаг байх нь хангалтгүй бөгөөд олон талын ур чадвар хэрэг болно.

1. Аналитик сэтгэлгээ

Тухайн бизнесийн эсвэл ажиллаж буй салбартаа тулгарч байгаа асуудлыг шийдэх сорилт дата аналист хүнд өдөр бүр тулгарч байдаг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд логиктой сэтгэж, тухайн асуудлыг ямар аргаар хэрхэн шийдэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгцээ байнга тулгарч байдаг.

2. Математик сэтгэлгээ

Математик бол дата анализын гол бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно. Матриц дээр хийгдэх үйлдлүүд болон алгоритмуудын цаадах математикийг ойлгох нь чухал.

3. Статистик

Дататай ажиллахын тулд статистикийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Дата дээр ажиллаж харьцуулалт, дүгнэлт, шинжилгээ хийхэд статистикийн аргуудыг мэддэг байх нь маш их хэрэг болно.

4. Алгоритм

Их хэмжээний дата дээр ажиллахын тулд алгоритмын тусламжтайгаар асуудлыг шийдэж хүссэн үр дүнгээ гаргаж авах боломжтой болно. Дата аналистын хувьд машин сургалтын алгоритмууд болон тэдгээрийн ялгаа, онцлог, давуу болон сул талуудыг мэддэг байх зайлшгүй шаардлагатай.

5. Дата визуалчлал

Өөрийн хийсэн шинжилгээгээ бусдад илүү ойлгомжтой харуулж, тайлбарлахын тулд дата визуалчлал чухал үүрэгтэй. Өгөгдөлд нуугдаж буй мэдлэгийг олж харан түүнийг оновчтой дүрсээр илэрхийлж, зөв дүгнэлт гаргахад дата визуалчлал тусална.

6. Бизнесийн мэдлэг

Чи өөрийн ажиллаж буй бизнесээ маш сайн ойлгодог байх нь чухал. Дата аналистын гаргасан шинжилгээ, дүгнэлт дээр үндэслэн бизнесийн зөв шийдвэр гаргах боломж бүрддэг тул бусад мэргэжлийн хүмүүстэй уялдаатай ажиллах нь чухал.

7. Салбарын мэдлэг

Өөрийн ажиллаж буй байгууллага, бизнесээ сайн мэдэхээс гадна тухайн бизнес үйл ажиллагаа явуулж буй салбараа мэдэх нь чухал. Эрүүл мэндийн салбар, худалдааны салбар, уул уурхай, банк санхүүгийн салбар гээд бүгд өөр өөр төрлийн дата цуглуулж, өөр өөр үйл ажиллагаа явагддаг тул тухайн салбар яаж ажилладаг, гол үзүүлэлтүүд нь юу байдгийг мэддэг байх нь амжилттай ажиллахад хэрэг болно.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Дата аналист нь бизнес, судалгаа, технологи зэрэг салбарт өгөгдлийг цуглуулах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах үүрэгтэй мэргэжилтэн юм....
  • Зөвлөгөө
  • 6 сар 24, 2024
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “The Future of Jobs Report 2023” шинэчилэгдэн гарчээ. 2023 оны тайланд хамгийн эрэлттэй буюу хурдан...
  • Зөвлөгөө
  • 1 сар 8, 2024
error: